Өглөө ганцаараа сэрэхдээ хамгийн түрүүнд бодсон хүн нь Аёон байв. Ухасхийн босоод дэргэдээ хайсан ч эзгүй байх тэр охин өчигдөр зүүдэнд нь л ирсэн бололтой. Гэхдээ бодит байсан. Дэндүү бодит байсан шүү дээ. Одоо ч хүрэлт нь мэдрэгдэж байхад дэргэд нь алга.
Санаа алдахтай нь зэрэгцэн эмч орж ирлээ. Түүнийг үзээд өнөөдөр эмнэлэгээс гарч гэртээ эмчлүүлж болно гэдгийг хэлсэн юм. Өчигдөрийг бодвол бие нь арай хөнгөн байгааг анзаараад Жонгүг туслахаа дуудлаа.
Гэртээ харих хүртлээ замын турш Аёоний талаар бодож өчигдөр жинхнээсээ дэргэд нь байсан эсэхэд эргэлзэнэ. Тэр хүйтэн гар дэндүү бодит мэдрэгдсэн болохоор Жонгүг зүгээр л ирсэн хэмээн итгэхийг хүслээ. Ядаж ингэвэл түүнтэй уулзсан мэт санагдан сэтгэл нь дэвтэж байсан юм.
Анхны хайр хэзээ ч ирсэн хүний сэтгэлд хүнд цохилт өгж хамгийн ихээр өвтгөдөггүй гэж үү?
"Бага эзэнтээн?"
"За?"
"Өчигдөр эмээ ээж хоёр тань Аёон эзэгтэйн гэрт очоод ирсэн."
"Айн! Нээрээ юу?"
"Тийм ээ, уучлалт гуйхаар очоод ирсэн."
Жонгүг гайхсандаа урд хоёр суудлын голоор толгойгоо оруулчихаад "Тэгээд яасан бол? Оруулсан уу?"
"Ямартай ч оруулаад ярилцсан байх. Гэхдээ тийм ч их удаагүй ээ. Юу болсныг сайн мэдэхгүй байна."
Жонгүг санаа алдан хойш суудлаа налж "Тэднийг оруулчихаад намайг л-..." хэмээн амандаа бувтналаа.
-
"Тусд нь гаргах аа?"
"Тийм ээ."
"Ээжээ, хүү минь дөнгөж л ахлах сургуулиа төгсөж байна. Тусдаа гарахад арай балчирдана шүү дээ."
"Аёон ч гэсэн Жонгүг шиг балчир хүүхэд юм шүү. Тэр охин энэ гэрт амьдрахгүй л гэсэн бол хэзээ ч ирэхгүй. Харин би хэзээ ч миний үр удам, тэр тусмаа Жонгүгийн хүүхэд биднээс тэр тусмаа ааваасаа хол өсч торнихыг зөвшөөрөхгүй. Аавынх нь орон зай түүнд хэрэгтэй."
Жонгүгийн ээж санаашран өнөөдрийг хүртэл дэргэдээсээ хол амьдруулж үзээгүй хүү нь ингээд л гэрээ орхиод явна гэдэгт итгэж өгөхгүй байлаа. Түүний санаанд үл багтана.
-
"Хүргэж өгсөнд баярлалаа Тэхён."
"Зүгээр дээ. Шөнөжин нойргүй байгаад ядарсан байх. Хүүхэд ч гэсэн тухтай хонож чадаагүй байх. Ор доо."
BẠN ĐANG ĐỌC
Mr and Mrs Arrogant
Fanfiction"Би юу юунаас илүү чамайг үзэн яддаг!" "Өө! Мэдээгүй юм байна. Ямар өвдмөөр бэ?" Залуу царайны хувирал огт үзүүлэлгүй элгээ тэвэрсээр ингэж хэлэв. "Бас миний гэдэснээс гарч ирсэн, чамайг өвчсөн мэт дуурайсан энэ бяцхан хүүхдийг ч үзэн яддаг. Мэдэв...