"Хоёулаа үерхэе!"
"Юу яриад хуцаад байгаан бэ?"
"Үерхэе."
Аёон нүдний ухархайгаа хуруугаараа даран "Чамайг аврана л гэсэн болохоос чамтай сууна гээгүй ээ."
"Чи үнэндээ надад ч гэсэн сэтгэлтэй биз дээ? Намайг тийм ч их эсэргүүцдэггүй, бас юунаас ч илүү миний үгэнд их гомддог. Хүлээн зөвшөөр."
Аёон инээд алдан "Чи бид 2 нийлвэл гал ус хоёр шиг л харшилдана. Би чамд хоосон итгэж өөрийгөө зовоож амьдармааргүй байна. Хүүхдийн эцэг эх гэдэг холбоогоороо л үлдсэн нь дээр."
"Итгэлийг би төрүүлж өгье. Би муу сонголт биш гэдгээ баталж өгвөл надтай үерхэх үү?"
"Чи үнэнээсээ асуугаад байгаа юм уу?" Аёон тоглож байна гэж бодсон ч Жонгүгийн харц улам л нухацтай болсоор байх нь сүүлдээ түүнийг эвгүй байдалд оруулчих нь тэр.
Сүүлийн хоёр хоног Жонгүг түүнд өмнөхөөсөө өөрөөр хандаж, түүний харж байгаагүй талуудыг нээж, сэтгэлийг нь хөдөлгөөгүй гэвэл худал болох ч тиймхэн зүйлийн дараа үерхэх саналд нь зөвшөөрч баярлах охин тэр биш шүү дээ.
"Би олиггүй амьтан шиг зан гаргадаг гэдгээ мэднэ ээ. Би буруу бодсон байсан ч чамд намайг гэх сэтгэл төрөх хүртэл хичээе. Би... чамд сайн болчихсон. Гэнэт л. Гэнэт л чамайг боддог, үгүйлдэг, хармаар санагддаг болчихсон байсан. Хэзээ бас юунаас болсон гэдгийг мэдэхгүй ч нэг л өдөр чамайг Тэхёнтой харахдаа өөрийн эрхгүй хөмсөг зангирч байсан. Ийм үнэн мэдрэмжүүд төрдөг болчихсон нь анх удаа болохоор би чамд үнэхээр сайн. Одоо хамт амьдарч байгаадаа жаргалтай байгаа, орой бүр нойр хулжаад чамайг хармаар болдог. Одоо-... одоо ч гэсэн галзуу юм шиг сандарч байна. Зүгээр л ганцхан удаа юунд ч хаширлалгүй үнэн гэж бодоод намайг хүлээчих."
Аёон түүний үнэхээр чухал байгаа төрхөөс эвгүйцэн харцаа буруулж хоолой засаад "Т-эгвэл тэг дээ. Надад хамаагүй ч наад царайг чинь хараад эсэргүүцээд байж чадахгүй нь."
Жонгүгийн царай огцом хувиран нүүр дүүрэн инээд алдаад "Баярлалаа."
"Юунд нь баярлаад- Одоо холд оо! Өрөөндөө орьё."
Жонгүг энэ удаад эсэргүүцэлгүй холдож өгөхөд Аёон хурдхан гаран өрөөндөө орлоо.
"Тэнэг чинь."
Оройн хоолоо идсэний дараа Аёон өрөөндөө орж өөр саад болох зүйлгүй унтсан юм.
-
ESTÁS LEYENDO
Mr and Mrs Arrogant
Fanfic"Би юу юунаас илүү чамайг үзэн яддаг!" "Өө! Мэдээгүй юм байна. Ямар өвдмөөр бэ?" Залуу царайны хувирал огт үзүүлэлгүй элгээ тэвэрсээр ингэж хэлэв. "Бас миний гэдэснээс гарч ирсэн, чамайг өвчсөн мэт дуурайсан энэ бяцхан хүүхдийг ч үзэн яддаг. Мэдэв...