"Чи үнэхээр ядаргаатай юм аа!"
Ширээн дээр авчирсан цүнхтэй хоолоо тавьчихаад Аёон Жонгүгийн өөдөөс хараад суулаа. Уг нь сургуулийн үүдэнд гараад ир гэж гуйсан ч Жонгүг чадахгүй гэсээр байгаад түүнийг оруулж ирсэн нь энэ.
Сурагчдийн хичээлээ хийдэг хэсэгт тэд суух бөгөөд одоогоор завсарлаагүй байгаа учраас нэг ч сурагч харагдахгүй байв.
"Амттай харагдаж байна. Надад өгөх гээд сэтгэл гаргаж хийжээ?"
"Амаа татаад хоолоо ид!" (dineg Ayeon xd)
"Сургуулиас гарчихсан чинь гоё байна уу?"
"Юу асуугаад байгаа юм? Тэнэг юм уу?"
Жонгүг буруу зүйл асууснаа анзаарч өөрийгөө хараасаар чимээгүй боллоо. Аёоний хийсэн хоол дэндүү амттай байх бөгөөд Жонгүг багахан инээмсэглэсээр өмнөө суух охиныг нууцхан харвал ханан дээрх шилдэг сурагчдийг алдаршуулсан самбарын зүг харах ба Аёоний зураг энэ самбарт жил алгасалгүй тавигддаг байлаа. Түүний харц гунигтай байх аж.
Хэдхэн минутын дотор бүх савыг хоослож орхисонд Аёон гайхан,
"Өлсөж үхэх гэж байсан юм уу?"
"Тийм ээ, маргааш ч гэсэн хийж ир."
"Битгий давар! Би чиний-"
"ЯААЯ! ГАР, ГАР ӨВДӨӨД БАЙНА!" Аёоний нүд томрон гараараа амыг нь дараад "Чимээгүй болооч ээ! Ойлголоо!! Хийж ирэх болохоор амаа тат!"
Жонгүг рүү муухай харсаар савнуудаа таглан цүнхэндээ хийгээд үг дугаралгүй босоод явахад Жонгүг араас нь "Маргааш кимбаб ч бас хийж ирээрэй." гэсээр шоолон инээх аж.
"Ядаргаатай амьтан!"
Аёон амандаа үглэсээр булан эргэхдээ хэн нэгнийг бараг л мөрлөх шахав.
"Аёон?"
"Тэхён?"
"Юу хийж яваа юм?"
"Аан, Жонгүгт хоол хийж ирсэн юм."
Тэхён гайхан "Яагаад?"
"Би ч гэсэн тэгж асуумаар байна. Чи хаашаа явж байгаа юм?"
"Ариун цэврийн өрөө явж байсан юм."
"Аан, за яв даа. Би ч гэсэн-"
"Аёон..."
"Яасан?"
"Энэ амралтын өдрүүдээр завтай юу?"
"Мэдээж завтай. Яах гэсэн юм?"
KAMU SEDANG MEMBACA
Mr and Mrs Arrogant
Fiksi Penggemar"Би юу юунаас илүү чамайг үзэн яддаг!" "Өө! Мэдээгүй юм байна. Ямар өвдмөөр бэ?" Залуу царайны хувирал огт үзүүлэлгүй элгээ тэвэрсээр ингэж хэлэв. "Бас миний гэдэснээс гарч ирсэн, чамайг өвчсөн мэт дуурайсан энэ бяцхан хүүхдийг ч үзэн яддаг. Мэдэв...