Chapter 24: Баяртай

4.8K 565 110
                                    

"Ю...юу гэсэн бэ?"

"Чи хэн ч бай, энэ хүүхэд бидний ач мөн учраас үр удмаа өөрсдийнхөө дэргэд л өгсөж хүмүүжүүлнэ."

Аёоний харц Жонгүгийн ээжийн энгэрт тайван унтах хүүгээсээ огт салалгүй нүдэнд нь нулимс цийлэгнэж, уруул нь чичирж байлаа.

"Т-тоглож байгаа байлгүй дээ."

"Хүүхдээ орхиж явах хэцүү байгаа бол би чамд шалтаг гаргаж өгье. Сургууль төгсөх асуудлыг чинь зохицуулаад гадаадад хүссэн сургуульд чинь сургаж болно. Ирээдүйнхээ төлөө хүүхдээ орхиод явж байна гээд л бодчих."

"Үгүй."

Жонгүгийн ээжийн царай огцом хувирахад Аёон түүнтй гараад хүүхдээ авлаа.

"Би хүүхэдтэйгээ л хамт байна. Хэн ч надад юу ч хийсэн...!"

"Энэ гэрт чи зөрүүдлээд амжилт олдог газар биш шүү."

"Би хүүхэдтэйгээ л эндээс явна. Үгүй бол би энэ гэрээс нэг алхам ч холдохгүй!"

Жонгүгийн ээж инээвхийлэн "Харамсах зүйл битгий л хийгээрэй. Миний саналыг сайн бод." гэсээр өрөөнөөс гарах хүртэл нь Аёон нулимсаа тэвчсэн юм. Чимээгүй мэгшин хүүхдээ өөртөө наахдаа тэр хамгийн ихээр айж, түгшин дотроо Жонгүгийг дуудан орилж байлаа.

Дөнгөж төрөөд сар л болж байгаа түүнд Жонгүгийн ээжийн хэлсэн үгс дэндүү гүн тусан, үгүй гэж дотроо мянга шивнэн өөртөө итгүүлэхийг хичээх ч үнэндээ тэр хүүхдээсээ салчихвий гэсэндээ зүрхээ зогстол айж байсан юм.

Чимээгүйхэн мэгшиж суусан тэр хаалга ахин дугарахад дахиад л цочин зүрхээ хүнд хүнд цохилохийг мэдрэх ч Жонгүгийн хоолойг сонсоод асар хурдан тайвшрав.

"Аёон?"

Хүүхдээ тэврээд ганцаараа уйлж суугаа охиныг хараад Жонгүг гайхах нь мэдээж. Хурдхан шиг өөдөөс нь харж суугаад эрүүнээс нь зөөлөн өргөн өөрлүүгээ харууллаа.

"Яагаад уйлаад байгаа юм?"

Жонгүгийг хараад тайвширсандаа улам уйлах Аёон юу ч хэлж чадахгүй мэгшсээр байхад дахин асуусангүй зүгээр л зөөлөн тэвэрлээ.

"Зүгээр дээ, би энд байгаа болохоор битгий уйл. Юу ч болсон би чамтай хамт байна."

Аёон Жонгүгт ээжийнх нь тухай хэлэх гэсэн ч чадсангүй. Ямар нэг байдлаар ээжийгээ үзэн ядаасай гэж хүсэхгүй байгаа учраас шүү дээ. Аёон өөрөө ээж болоод л үр хүүхдийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй их зүрх зориг, хайр өөрт нь төрж байгааг мэдэрсэн. Ямар ч эх хүн хүүхэддээ үзэн ядагдахийг хүсэхгүй байх. Хичнээн муу хүн байсан ч гэсэн. Тиймээс л Аёон Жонгүгийн ээжийн хэлсэн үгсийг дотроо хадгалахаар шийдчихэв.

Mr and Mrs ArrogantOnde histórias criam vida. Descubra agora