"ГАРААЧ ДЭЭ! ТЭР САЙХАН ОХИН РУУГАА ЯВ!"
Аёрн эргэж хараад Жонгүг рүү хашхичаад нүүрээ даран чангаар уйлж эхэлсэнд Жонгүг цочирдож орхих нь тэр. Асар их гомдол тээн түүнийгээ нулимсаараа илэрхийлэх охины мөр чичигнэж, хүнд хүнд ихэр татах аж.
"Хөөе-"
Жонгүг дотроо хэлсэн үгээ бодож юу нь тийм эмзэглэмээр байсныг, одоо яах ёстойгоо эргэцүүлж бодоод олсонгүй.
"Дандаа-... дандаа шүү бүр. Үргэлж хамгийн новшийн үг үйлдэл бүрийг надад чи л гаргадаг Жонгүг! Надад- надад байнга чиний өмнөөс... ширүүн байж! өөдөөс чинь дайрах хүч байхгүй шдээ! Би... надад тэнхэл алга. Чи надад арай л дэндүү хандаад байгаа юм биш үү?"
Аёон нүүрээ даран уйлсаар доош явган суучих нь тэр.
Жонгүг самгардан үргэлж л өөдөөс нь хэрэлдэж, муухай харж хор шарыг нь малтаж байдаг охин анх удаа ийм хүчгүй харагдсанд цочиж орхилоо. Өмнө нь тэр хэзээ ч ийм байдалд орж байсангүй. Цэцэрлэгт байх наснаасаа л бусдыг шоглож, дээрэлхэх үедээ дээрэлхэж, охидыг уйлуулж инээд алддаг байсан түүнд энэ бүгд буруу гэдгийг заагаад өгчих хүн байсангүй. Гэр бүлийнх нь нэр хүндтэйгээс болж багш нь хүртэл шийтгэлгүй өнгөрч, хүүгээ үнэндээ буруу хүмүүжүүлсэн эх нь бүх зүйл түүний л зөв хэмээн сургасаар ирсэн.
Тиймдээ л Жонгүг жишээ нь сэтгэлтэй охин нь уйлж байхад ямар үйлдэл хийхээ ч мэдэхгүй байгаа нь энэ.
Таван хормын дараа Жонгүг урагш алхан Аёоний өмнө явган суугаад хоолой зассаар мөрөн дээр нь гараа тавив.
"Хөөе."
"Надаас холд!" Аёон тайвшрах нь битгий хэл бүр адгаж, гарыг нь түлхсэнд Жонгүг бүр л хачин болчихов. Тэр бантаж, хэлсэн үгнээсээ ичих ёстой мэт санагдан энэ байдлыг үзэн ядсандаа хурдаа гэгч нь Аёонийг тэврээд авах нь тэр.
"Тавиач!"
Ширүүн тэврэлтээс болж Жонгүг хойш суун Аёон түүний хоёр хөлний завсар уначихав. Аёон түүнд тэврүүлсэн гэдгээ ухаармагцаа тийчилж, тэврэлтээс нь салахыг хичээж байлаа.
"Гараа ав Жонгүг! Надаас холд гээд байна." Аёон уйлсаар, Жонгүг гараа авах нь битгий хэл улам өөртөө нааж, чангалан тэврээд гүрийчихэв. Ингээд тэврээд байвал Аёон тайвшрах юм шиг л санагдана.
Түүний зөв байж Аёоний тийчлэн гараараа цохих нь багассаар эцэст нь Жонгүгийн цамцнаас зуураад, энгэрт нь нуугдаад мэгшиж эхэлсэн юм. Жонгүг хамаг биеэ чангалчихснаа үл анзааран Аёонийг дээрээс нь ширтэж эхлэв. Ер нь тэр хүнийг тайвшруулахын тулд тэвэрч үзсан бил үү? Тэр тусмаа Аёон гэх энэ охинд дураараа бүдүүлэг хандахаас өөрөөр нэг ч гэсэн удаа ийм сайхан үнэртэй гэдгийг ядаж хэлсэн бил үү? Үгүй гэдэг учир нь өмнө нь юмс хэзээ ч түүний буруу болж байсангүй, тэр чичлүүлж үзээгүй.
ESTÁS LEYENDO
Mr and Mrs Arrogant
Fanfic"Би юу юунаас илүү чамайг үзэн яддаг!" "Өө! Мэдээгүй юм байна. Ямар өвдмөөр бэ?" Залуу царайны хувирал огт үзүүлэлгүй элгээ тэвэрсээр ингэж хэлэв. "Бас миний гэдэснээс гарч ирсэн, чамайг өвчсөн мэт дуурайсан энэ бяцхан хүүхдийг ч үзэн яддаг. Мэдэв...