Chapter 7: "Биднийг хамгаалах гар"

4.8K 512 20
                                    

"Аёон аа, ирчихсэн үү?"

Аёон ээжийнхээ дуудахыг үл тоон хүрэм, гутлаа тайлж шидээд өрөө рүүгээ гүйлээ. Хаалгаа саван хаагаад түгжчихээд хөнжилдөө шурган уйлж гарав. Жон Жонгүгийн түүнрүү шидэлсэн хог шиг үгнүүд ар араасаа зурагдсан пянз шиг давтагдаж, тэр нэг гараараа гэдсээ тэврээд чимээ ч гаргаж чадахгүй шаналан уйлах аж.

"Хүүхдээ яасан юм? Авхуулчихсан уу?"

"Чамд ганцхан шөнө хангалттай, тийм биз?"

Өөдгүй амьтан! Хөгийн новш!

Гомдож байна...

-

"Өвлийн аялал гэнэ ээ?"

"Тийм ээ, 1 шөнө 2 өдрийн аялал."

"Сонирхолтой сонсогдож байна. Явна биз дээ?"

Аёон сургуулийн хаалгаар орж ирэхэд бараг л амтай болгон өвлийн аялалын талаар ярьж, зарлалын самбар дээр том зурагт хуудас тавигдсан байлаа. Түүнийг сонирхсончгүй Аёон угаасаа л явахгүй гэж бодсон учраас шууд л чигээрээ яван ариун цэврийн өрөөнд орлоо. Хэтэрхий их уйлснаас болоод нүд нь бүлцийгээд сүүмийчхэж. Царай алдсан төрхөө толинд харан хэнгэнэтэл санаа алдчихаад Аёон анги руугаа орлоо.

Хичээлдээ л анхааръя. Хэн, юу ч гэсэн одоо үл тоож хийж зүйлээ л хийх хэрэгтэй.

Ийм бодол тээсээр Аёон инээмсэглэн дэвтэрээ гаргаж тавилаа. Утас нь чичирж зурвас ирснийг мэдэгдэж Аёон авахдаа Тэхёний нэрийг олж харлаа.

-Сургуулийн аялалын
талаар сонссон уу?

-Мхн.

-Явна биз дээ?

-Үгүй ээ.

-Юу вэ? Яагаад?

-Хүсэхгүй байна.

-Хэн сургуулийн аялалыг
хүсдэггүй юм? За, алив
ээ. Хатагтай Аёон~

Аёон түүний хариуг харж инээмсэглэхтэй зэрэгцэн хонх дугарч, тэр утсаа доош нь харуулаад тавилаа.

Энэ өдөр Аёон Жонгүгтай ч Тэхёнтой ч таарсангүй, таарахыг ч хүсээгүй. Хичээлээ тараад ганцаараа маш тайван алхсаар гэртээ ирсэн юм.

-

"Хүү минь, бууж ирээд хоолоо идээрэй."

Жонгүг орон дээрээ утсаа оролдон хэвтэж байгаад ээжийгээ дуудахад өрөөнөөсөө гарлаа. Хоолны ширээний ард аав нь сууж байх ба Жонгүг ширээнл суух үед түүнд хандан,

Mr and Mrs ArrogantNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ