Chapter 5: "Жүжигчин"

5.3K 554 53
                                    

Өдөр ирэх тусам би өөрчлөлтийг, миний дотор өөр нэгэн бяцхан зүрх цохилж, өсч томорч байгааг мэдэрсээр байлаа. Энэ бяцхан зүрхийг эрүүл бойжуулахын тулд би өөрийгөө хайрлаж сурсаар байв.

"Тараад хамтдаа номын санд суух уу?"

Тэхён өглөө бүр гэрийн гадаа зогсож байдаг болов. Түүний хэлснээр шинэ авсан байшин нь манайхтай ойролцоо. Би ч үүнд дургүйцсэнгүй. Учир нь би Тэхёнд дуртай. Түүний үзэл бодолд би дуртай. Бид олон зүйлийн тухай байнга л ярилцаж бодолоо хуваалцах болсон. Бидний харилцаа надад таалагддаг.

"Тэгье дээ. Гэртээ суугаад баймааргүй байна."

Бидний хүрэмний өнгө ижилхэн байсныг би өнөөдөр л анзаарав. Намар сүүл үедээ орж, дээрээс нь би өөрийгөө дааруулахгүй гэсэндээ том ороолтондоо шигдэн явна. Тэхён бид хоёр замаараа үргэлж ордог кафед орж кофе авчихаад цааш тааваараа алхан сургууль дээр яг л цагтаа ирлээ.

Өнөөдөр бол биеийн тамир ордог өдөр. Хүүхдээсээ болоод би спорт танхимд орохоос эмээх болсон юм. Хаанаас ч юм том бөмбөг нисч ирээд биднийг өвтгөх юм шиг санагдаад л тэр.

Өдрийн турш хичээлдээ анхааран суусны эцэст биеийн тамирийн цаг болсон юм. Хоёр ангийн хөвгүүд хуваагдан сагс тоглож байгаа бололтой сурагчид ангиа дэмжиж, би чимээгүй л булангийн суудалд болгоомжтой суув. Жонгүг хамгийн түрүүнд нүдэнд туслаа. Харин дараа Тэхён түүний эсрэгт багт тоглож байгааг олж харав.

Жонгүгтэй сургуулийн өмнө таарснаас хойш хоёр долоо хоног би түүний талаар зөвхөн Тэхёноос сонсож байсан юм. Үнэндээ тэр өдөр би зугтах мэт л хажуугаар нь гараад явчихсан. Харахыг хүсээгүйдээ тэр.  Би дахиж түүний гэрт ч очоогүй. Ээж нь ч залгаагүй. Тэдний үнэлэмж магадгүй буурсан байх л даа, гэхдээ тэд хэзээ ч ойлгохгүй шүү дээ.

Сурагчдын дуу улам ширүүсч тоглолт сүүл хэсэгтээ орж байгаа бололтой. Би бодлоосоо салан тоглолт руу анхаарлаа хандуулахад хэсэг хугацааны дараа Жонгүг баг ялсаар дууслаа. Бүх сурагчид талбайд гарч гар бөмбөг, сагсан бөмбөг зэргийг тоглож эхлэх бол Тэхён цамцаа тайлсаар нааш гүйхийг харлаа.

"Хамтдаа гар бөмбөг тоглох уу?"

Би гараа урдаа сэгсэрсээр "Ү-гүй ээ, үгүй. Би чаддаггүй юм."

"Амархаан, би чамд заагаад өгье."

"Үгүй ээ, Тэхён-"

Тэхён инээсээр миний гарнаас татан талбайд гаргаад ирэв. Энд тэндгүй бөмбөг нисэлдэн би өөрийн эрхгүй хэвлий хэсгээ гараараа хамгаалсан байлаа. Нэгдүгээрт, би эхнээсээ л бөмбөгнөөс айдаг байсан. Хоёрдугаарт, одоо бол бүр ч аюултай. Би зүгээр л буландаа сууж байхыг хүссэн шүү дээ.

Mr and Mrs ArrogantDonde viven las historias. Descúbrelo ahora