Chapter 8: "Сүүлийн өдөр"

4.9K 531 29
                                    

"Ж-Жонгүг?"

Жонгүгт зовиуртай гэгч нь ёолсоор байсанд Аёон Тэхён руу залгаж доош бууж ирэхийг хүслээ. Дээрээс хүмүүс хурдтай гулгасаар байсан тул Аёон Жонгүгийг болгоомжтой түшин босгоод тэд хашлагын гадна ямартай ч гарч чадсан юм.

"Яаа! Жон Жонгүг, чарга ч олигтой жолоодож чаддаггүй юм уу? Ингэж бэртэх байсан юм бол яах гэж намайг түлхээд яарч суусан юм?"

"КИМ АЁОН!! БИ ЧАМАЙГ АЛНА АА!!!"

Тэхён болон бусад нь ирж Жонгүгийг түшин босоход Жонгүг гэнэт л ийн орилоход би байрандаа хөлдөж орхилоо.

-

Тэр өдөр миний эрх чөлөөт амьдралын сүүлийн өдөр байсан юм.

[Шинэ зурвас]

-Ус!

"Муу чөтгөр!"

Спорт танхимаас гүйн гарч ойролцоох дэлгүүрээс ус аваад буцан орлоо. Зүүн гараа гипсдүүлж боолгосон Жонгүг залны нөгөө буланд сагс тоглох хөвгүүдийг харан суух ба Аёон амьсгаадсаар очин усаа хажууд нь тавив.

"Хэн гүй гэсэн юм?"

"Удах юм бол дахиад л зовоох байж!" Аёон муухай харсаар бушуухан түүний дэргэдээс холдон амьсгаагаа дарлаа.

-

"Цүнх бариад яв!"

"Ю-юу гэнээ?"

"Гар янгинаад даахгүй байна." 

Жонгүг хөмсөгөө зангидан өвдсөн дүр эсгэх бөгөөд цүнхээ над руу сунгасаар байлаа. Би чинь бие давхар-

"Алив ээ, аваад ир! Бааштай амьтан." Гэнэт л дургүй нь хүрсэн Аёон цүнхийг нь шүүрч аваад түрүүлэн алхаж эхлэлээ. Хальтхан эргэж харвал Жонгүг сэтгэл хангалуун гэгч нь нэг гараа халааслаад тайван алхах аж.

Албатай юм шиг тэр өдөр надтай хамт гулгачихаад! Түүний оронд Тэхён байсан бол надад хэзээ ч ингэж хандахгүй дээ!!!

"Хөөе."

"..."

"Хөөе, Аёон!"

"..."

"ХӨӨЕ!"

Араас нь дуудах нэгэн рүү санаа алдан эргэж харах Аёоний нүдэн дээр хүн алж ч чадах хэмжээний уур бухимдал харагдана.

"Яав?"

"Зайрмаг идмээр байх юм."

"Гадаа хүйтэн байна шд."

"Тэр тусмаа идмээр байна."

"ТЭГЭЭД-" Аёон дуугаа намсган "Тэгээд идээч дээ, хөгийн амьтан минь."

Mr and Mrs ArrogantKde žijí příběhy. Začni objevovat