"Аёон, өрөөнд байна уу?"
Хаалга тогших чимээнээр Аёон гартаа барьсан утсаа гудсан завсар хийн нулимсааа арчлаа. Улайсан нүдээ үсээрээ нуун унтаж буй дүр эсгэх зуурт хаалга нээгдэж найз нь орж ирэв.
"Дахиад л уйлаад хэвтэж байна уу? Босч ирээд зутан ид. Ядаж л хоолоо сайн идэж биеэ тэнхрүүлэх хэрэгтэй. Ээж чинь залгаад л байна. Би аргалах үггүй болж эхлэж байна шүү!"
"Идмээргүй байна." гэх түүний дуу дэндүү сул сонсогдох нь зутан барьж зогсох найзыг нь хүндээр санаа алдахад хүргэнэ. Тэр хоолоо орны дэргэдэх шүүгээн дээр тавиад Аёоны араас тэврэн хэвтэхдээ,
"Миний буруу, миний буруу! Чамайг тэр өдөр үдэшлэг дагуулж явсан минь ч, согтуу байхад чинь харж хандаагүй нь ч, чамайг тэр новштой гараад явахыг чинь мэдээгүй минь ч, бүгд миний буруу… Тийм болохоор Аёон аа, энэ амралтын өдрөөр тэр эмнэлэг рүү явцгаая, чи сургуулиа төгсөх хэрэг-"
"Би чадахгүй ээ!!" гэсээр Аёон уйлаад эхлэв. Түүнийг харж зогссон найз нь санаа алдсаар хажууд хэвтэн тэвэрч өөртөө наагаад,
"Тэгээд яах юм, мм? Эцэг ч байхгүй хүүхэд төрүүлэх гээд байгаа юм уу? Сургуулиа төгсөхгүй бол яаж их сургуульд орж, яаж амьдрах юм?"
Аёон түүний яриаг сонсоод улам их уйлах нь тэр энэ асуудалд дэндүү их зовоод тэр хэрээрээ эргэлзэж байгааг нь илтгэнэ. Гэсэн ч тэр нулимсаа арчин босч суусаар найз руугаа харахад харц нь шийдчихсэн янзтай байх агаад хөмсгөө зангидсаар,
"Би хүүхдээ авхуулахгүй ээ! Намайг зориод ирсэн энэ хүүхдэд ямар ч буруу байхгүй биз дээ? Би л буруутай. Тийм болохоор... гэдэс томорч, хүмүүс анзаарах хүртэл хичээлдээ яваад хажуугаар нь ажлаа ч хийж… тэр үед сургуулиасаа гарчихаад ажлаа хийж амьдрах болно. Би зүгээр ээ.. Хэжин, харин чи миний хажууд байж өгөөрэй. Чи байхгүй бол би их ганцаардана бас хэцүү байна байх, гуйя."
Хэжин түүний нүдрүү харсаар санаа алдаж, үнэхээр Аёон шийдсэн гэдэг нь харцнаасаа уншигдах нь сэтгэл өвдмөөр…
"Чадах юм уу? Эцэггүй хүүхэд өсгөх бодсон шиг чинь амар биш. Энэ талаар ээж аав чинь мэдвэл… чамайг ална ш дээ! Чи дуусна Аёон!!!"
"Тийм болохоор л миний дэргэд байж өгөөрэй гэсэн юм. Намайг ойлгох чамаас өөр хүн байхгүй болохоор чи байвал ядаж би хүчтэй байна байх."
"Ойлголоо, ямар ч байсан чиний л шийдвэр учраас… харин би чамд чадлаараа туслана за юу? Харин маргаашаас хичээлдээ яваарай Аёон!" гэсээр Хэжин хөмсөгөө өргөхөд Аёон инээмсэглэн харин Хэжин түүний нулимсыг арчиж өгөөд духан дээр нь үнссээр өрөөнд нь үлдээгээд гарлаа.
ESTÁS LEYENDO
Mr and Mrs Arrogant
Fanfic"Би юу юунаас илүү чамайг үзэн яддаг!" "Өө! Мэдээгүй юм байна. Ямар өвдмөөр бэ?" Залуу царайны хувирал огт үзүүлэлгүй элгээ тэвэрсээр ингэж хэлэв. "Бас миний гэдэснээс гарч ирсэн, чамайг өвчсөн мэт дуурайсан энэ бяцхан хүүхдийг ч үзэн яддаг. Мэдэв...