Chapter 14: "Миний найз охин."

4.3K 518 57
                                    

"Ёо чи ямар тэнэг юм бэ? Би чамд бараг бодоод өгчихлөө шд ээ."

"Ойлгохгүй байна шд ээ!"

"Яаж өмнөх шалгалтанд эхний 10т орсон юм бэ? Овоо юм болов уу гэсэн чинь."

"Ер нь чи гар аа! Ойлгомжгүй тайлбарлаад байж. Би өөрөө бэлдээд эхний 10т орчихсон юм шүү."

"Гуйж заалгаж байж хөөж нтр. Чамд гэж зөвлөхөд ийм усан толгойтой юм чинь эртхэн өөр авьяасаа хөгжүүл за!"

"Юу гэнээ? Ахиад хэл дээ-" Жонгүгийн үгийг таслан Аёон хаалга саваад гарчихав.

"Туслаач муслаач л гээд байсан байж." Аёон амандаа үглэсээр өрөөндөө ороод орон дээрээ хэвтлээ. Аажим аажмаар нүд нь анилдан ядах юмгүй унтчихав.

Харин сэрэхдээ тэр хөнжил дотроо байсан юм. Гадаа хэдийн харанхуй болчихсон байхаас илүү хөнжилдөө яаж орсоноо гайхаж байлаа. Магадгүй үйлчлэгч эгч нь тусласан байх. Аёон босоод өрөөнөөс гарвал Жонгүгийн аав ээж хоёр буйдан дээр сууцгааж байв. Жон эзэгтэйг харсан даруйдаа Аёон эмээн тэдэн дээр очоод мэнд мэдчихээд буцаад өрөөндөө орсон юм.

Тааралдаад хэрэггүй ч ингээд ч болов мэнд мэдэхгүй бол болохгүй. Дахиж өрөөнөөсөө гарахыг хүсээгүй ч үнэндээ Аёон их өлсөөд байлаа. Үйлчлэгч эгч нь хоол авчрах байх гэж хүлээсэн ч хагас цаг өнгөрчихөөд байхад түүний гэдэс хоржигносон хэвээр. Жирэмсэн болсноосоо хойш Аёон илүү их өлсөж гэртээ байхдаа хүссэн үедээ идсээр байгаад ойр ойрхон өлсдөг болчихож.

Аз болоход хаалга тогшив.

"За?"

Хаалга нээгдэж тавцантай хоол барьчихсан Жонгүг орж ирэх нь тэр. Аёон түүнийг хараад хөмсөг зангидлаа.

"Чи яах гэж байгаа юм?"

"Өрөөнд чинь орж ирээд хоол идээд суув л гэж. Чамд өгөх гэж ирлээ. Идвэл идээрэй, чамайг унтаж байхад оройн хоолны цаг өнгөрөөд үйлчлэгчид тарчихсан." гэсээр Жонгүг хоолоо Аёоний дэргэд тавьчихаад гараа халааслан өрөөнөөс гарсан юм. Аёон хэсэг хоол руу ширтсэний эцэст идэж эхэлсэн. Үнэнийг хэлэхэд маш их өлсөж байсан учир Аёон Жонгүгт бага зэрэг талархав.

"Хүн чанар байдаг л юм байна." гэж бувтнаад Аёон том том халбагдаж эхэллээ.

-

"Ургийн бойжилт хэвийн үргэлжилж байна. Эхэд ямар нэг зовиур байхгүй байна гэдэг их сайн хэрэг шүү. Миний авчирсан амин дэмүүдийг цагийн дагуу уугаарай. Бас миний хэрэг гарвал үйлчлэгчид хэлэхэд л болно оо." гэсээр эмч хэрэгслүүдээ хураан гарлаа.

Mr and Mrs ArrogantOnde histórias criam vida. Descubra agora