Chapter 17: Хэрвээ би чамайг үнсвэл...

4.5K 496 30
                                    

"Тийм байдаг байж. Гэхдээ би хөөрхөн байгаад ч чамд хүртээлгүй л дээ."

Аёон хажуугаар нь зөрөн өрөөнөөс гарахыг харж хоцорсон Жонгүг сая нэг мөрөө суллаж, тайвширсан аятай багахан инээмсэглэлээ. Нүүр гараа угаачихаад доош буухад өглөөний цай бэлэн болж бүгд тойрч суучихаад ой мод руу алхах талаар ярьж байх аж.

"Хүүхдүүд минь л гарч тоглож наадаж зугаацацгаа. Эмээ нь үлдэнэ."

Бүгд яриа хөөрөөтэй өглөөний цайгаа ууцгааж, Жонгүг зөвхөн өчигдөр түүний энгэрт гомдолтойёо уйлж байсан ч өнөөдөр юу ч болоогүй мэт бусдын ярианд инээн суух Аёонийг удтал ширтэнэ. Тэвэрч байхдаа анзаарсан. Түүний гэдэс, тэдний бяцхан хүүхэд бага багаар өсөн томорч байгааг тэр мэдэрсэн юм.

"Жонгүг?"

"..."

"Хөөе-!"

"АЙН?" Бодлоосоо цочин харахад тэр ширээнд ганцаараа үлдчихээд Тэхён хажууд нь зогсоод дуудаж байв.

"Бид нар уул руу гарах гэж байна. Үлдэхгүй биз дээ?"

"Аёон яах юм?"

Шууд л асуусанд Тэхён түүнийг ширтэн 3 секунд дуугаа хураах ба инээмсэглээд,

"Явна аа."

"Аан за, одоохон." гэсээр өрөөлүүгээ явлаа. Аёоний араас хурдлах түүнийг хойноос нь ширтсээр үлдэх Тэхён санаа алдан шилэн хүзүүгээ илнэ.

Жонгүг өрөөндөө орж ирэхэд Аёон зузаан хувцасаа гаргаж байгаа бололтой ачаагаа дэлгэчихсэн сууж байв.  Тэр орны эсрэг талд суучихаад Аёонийг ажигласаар байх агаад сүүлдээ түүний харцнаас залхсан аятай Аёон "Яав?"

"Авчирсан зузаан хувцас чинь ердөө энэ үү?"

"Хангалттай зузаан байгаа биз дээ? Энэнээс хэтэрвэл би алхаж ч чадахгүй."

"Даарчихвал яана? Миний хүрмийг давхарлаад өмсөөрэй."

"Битгий тэнэгт. Би ямар бөх үү? Тэгээд ч ганцхан хүрэмтэй ирчихээд."

"Дуугүй өмсөөд гар аа. Би болчихно."

"Үгүй ээ, үгүй."

Аёон өмсөх хувцаснуудаа барин ариун цэврийн өрөө ороход Жонгүг өөр юу ч бодолгүй өмссөн хувцсанд нь л санаа зовсоор үлдэх аж.

-

Тэд алхсаар уулын бэлд ойртон ирнэ. Дөрвүүлээ салангид алхаж, хэн хэн нь нэг ч үг үл дугарах агаад тэдний дунд найзуудын ч, гэр бүлийн ч уур амьсгал байхгүй гэдэг нь илт байлаа. Тэхён хамгийн түрүүнд алхаж араас нь түүний сүйт бүсгүй гүйцэж ядах бол тэдний ард эргэн тойрноо ажиглан хөл доорх цасаараа тоглон алхах Аёоний яг ард Жонгүг алхана. Яагаад ч юм одоо ч Аёон түүнд маш нимгэхэн хувцаслачихсан санагдаад болсонгүй.

Mr and Mrs ArrogantМесто, где живут истории. Откройте их для себя