Мэдрэмжүүд эргэлдэн цонх тогшсон сон
Эргээд би гарах гэтэл хаалга байсангүй
Цаг хугацаа огтлолцож, цэгүүд нийлсэн сэн
Буцаад нэг харах гэтэл манан байсан
Зөөлөн дөлгөөн гэж бүгд хэлдэг сэн
Тохитой томоотой гэж цөм магтдаг сан
Чухамдаа би өөрөө хамаг бүхнээс алсад
Угтаа тэд өөрсдөө хаанахын чанадад
Аягатай рашаан өгье гэхэд нь би асгачихсан
Зүрхээ дэлгээд үзүүлье гэхэд нь би явчихсан
Түрхэн зуур ширтэхэд нь би догдолчихсон
Үг дүүрэн амлахад нь би төөрчихсөн
2021.05.22
ESTÁS LEYENDO
Шүлэг
PoesíaСэтгэл хөдлөл аль нэг цэгрүүгээ хэтэрхий хазайсан үед бичигдсэн шүлгүүд. Амьдралд хэтэрхий дурласан эсвэл юуг ч юм цөхөртлөө хайсан мэдрэмжүүд.
