Харанхуй тэллээ, хумигдлаа
Харц минь ч бас гунигт дарагдлаа
Өдөр шөнө ээлжлэн солигдсоор
Өнөөдөр болгон өнгөрсөнд үлдэнэ
Амнаас урсах үгс бүхэн бүдгэрсээр
Аялгуу болж эгшиглэхийг хүснэ
Гар минь бичихээсээ төвөгшөөн
Гариг эрхэс, сэтгэл хөдлөл бүгдийг зурахаар тэмүүлнэ
Бусадтай харьцангуйгаар би удаан
Бусад нь надтай харьцангуй хурдан гэнэ
Бүгд л өөр өөрсдийн цаг хугацаанд
Бүдэчсээр л, хариулт хайсаар л явна
YOU ARE READING
Шүлэг
PoetryСэтгэл хөдлөл аль нэг цэгрүүгээ хэтэрхий хазайсан үед бичигдсэн шүлгүүд. Амьдралд хэтэрхий дурласан эсвэл юуг ч юм цөхөртлөө хайсан мэдрэмжүүд.
