Нар жаргахаас өмнөх сүүлийн бүлээн илч
Өвөөгийн тэрлэсэн шүлэг шиг дулаан юм
Нойтон сормуусны үзүүрт үүлс нүүж
Мөдхөн хөшигний цаана харанхуй болох ньОройтохоос нь өмнө ярилцахсан
Буглахаас нь өмнө илэрхийлэхсэн
Харамсахаасаа өмнө хийхсэн
Түр ч болов айдсаа мартаад асуухсанЦаг хугацааны хурдныг гайхсаар
Амьдралыг өнгөгүй өнгөрөөхвий гэхээс айна
Бусдад юу гэж шүүгдэх бол гэж эмээсээр
Хүссэн зүйлсээ хийх зориггүй байхаас залхана2023.02.21 | Шинийн нэгэн
Будапешт, Унгар
VOCÊ ESTÁ LENDO
Шүлэг
PoesiaСэтгэл хөдлөл аль нэг цэгрүүгээ хэтэрхий хазайсан үед бичигдсэн шүлгүүд. Амьдралд хэтэрхий дурласан эсвэл юуг ч юм цөхөртлөө хайсан мэдрэмжүүд.