Энэ мөчид секундээр амьсгална
Эргээд бодоход би амьдарсан байх хэрэгтэй
Зүгээр л амьдармаар
Амьсгалах биш амьдармаар
Нэг амттай салхи залгилаа
Дахиад бас шороо амталлаа
Амьдрал салхины амттай юм
Хуйлраад оддог хүчтэй салхи
Нүдээ нээхээс ч өмнө амьсгал дуусчих хурдан цаг хугацаанд
Ухаарч амжихаас ч урьтаад уусчихдаг чимх давс шиг амттай
Хором мөчүүд харин
Халуунд хайлах мөхөөлдөс
Хэлэгдэх үгс шарласан навч болж газар унаад
Хөл доор шажигнах мартагдсан дурсамжууд болно
2019.11.09
YOU ARE READING
Шүлэг
PoetryСэтгэл хөдлөл аль нэг цэгрүүгээ хэтэрхий хазайсан үед бичигдсэн шүлгүүд. Амьдралд хэтэрхий дурласан эсвэл юуг ч юм цөхөртлөө хайсан мэдрэмжүүд.
