Цэг цэгээ хайж
Энд тэндгүй бүжинэ
Шулуунууд эргэлдэж
Өнгө өнгөө эрнэ
Би "би"-гээ зурах гэж
Түм бумыг элээнэ
Чи, би-гээ ялгах гэж
Цаг цагаар ойртоно
Салхин илчээ хөөж
Сайртайгаа хамт үлдэнэ
Тэр, энэ гэж хэлээд
Энд тэндгүй хэсүүчилнэ
Хов хоосон дүүрэхэд
Хав хар зураас тахиралдана.2019.03.05
YOU ARE READING
Шүлэг
PoetryСэтгэл хөдлөл аль нэг цэгрүүгээ хэтэрхий хазайсан үед бичигдсэн шүлгүүд. Амьдралд хэтэрхий дурласан эсвэл юуг ч юм цөхөртлөө хайсан мэдрэмжүүд.