Зөөлөн үлээх хүйтэн салхин
Зүгээргүй бас хацар жиндүүлчихлээ
Моддын дунд хөрсөөр гудас хийн хэвтээд
Тэнгэр өөдөө цэв цэнхэрийг харлаа
Тэгтэл харин элээ нисэж таараад
Далавчаа дэвэхийг нь би сонсов
Тийм нам гүм хоосныг
Тэгэхэд л гэнэт мэдэрсэн юм
Сэрчигнэн хөдлөх мөчрүүд хүртэл
Үгссэн юм шиг хачин аниргүй
Түм бумаараа л эргэлдэж байдаг
Толгой доторх бодлууд ч байсангүй2018.10.21
YOU ARE READING
Шүлэг
PoetryСэтгэл хөдлөл аль нэг цэгрүүгээ хэтэрхий хазайсан үед бичигдсэн шүлгүүд. Амьдралд хэтэрхий дурласан эсвэл юуг ч юм цөхөртлөө хайсан мэдрэмжүүд.