Харах нүдэндээ би хайртай
Өнгө бэлэглэдэг юм
Хөвөх үүлсэд би хайртай
Сүүдэрт нуудаг юм
Исгэрэх салхинд би хайртай
Навчсыг үлээчихдэг юмНамарт бүр хайртай
Шаргал гуниг дагуулаад ирдэгт нь
Нулимсанд бас хайртай
Сэтгэл урсгаад оддогт нь
Бороонд ч хайртай
Нойтон гудам, шавар шалбаагт нь
Ангасан сэтгэлийг үерлүүлчихдэгт нь
Хайртай.2019.01.30

YOU ARE READING
Шүлэг
PoetryСэтгэл хөдлөл аль нэг цэгрүүгээ хэтэрхий хазайсан үед бичигдсэн шүлгүүд. Амьдралд хэтэрхий дурласан эсвэл юуг ч юм цөхөртлөө хайсан мэдрэмжүүд.