Саяхан л би нүдээ анисан сан
Гэтэл одоо нээх болчихож
Сар түрүүхэн л мэлтийж байснаа
Гадаа гэнэт гийгээд нар мандчихаж
Мар мархийтэл инээлдэж байсан тэд
Одоо харин хачин гунигтай болчих юм
Маргаашийг хүлээж суусан атал
Өнөөдөр аль хэдийн болчихож
Өчигдөрийг үгүйлж өнгөрснийг дурссаар
Өнгөтэй гэдгийг ч мартчихаж энэ ертөнцийг
Одоо нь чухам хаана байна вэ?
Би өнгөрсөнд байна уу, ирээдүйд байна уу?2018.10.19
YOU ARE READING
Шүлэг
PoetryСэтгэл хөдлөл аль нэг цэгрүүгээ хэтэрхий хазайсан үед бичигдсэн шүлгүүд. Амьдралд хэтэрхий дурласан эсвэл юуг ч юм цөхөртлөө хайсан мэдрэмжүүд.