Цаг хугацааг агаар болгоод өгөөч
Хүмүүс ядаж бүгдийг нь алдалгүй амьсгалаг
Навчсыг хурдхан цас болгоод өгөөч
Аяндаа тэгээд бороо болчихноСалхийг манан болгоод өгөөч
Жиндэхэд нь биш хараад мэдэг
Байгаа байхгүйн хооронд төөрч
Чухал чухал бишийг ч ялгахаа байчхажОрог саарал, ухаа ягаан, улбар шар
Орчлонгийн бүх л өнгийг үнэн болгоод өгөөч
Хар нь шар, шар нь цагаан болчихжээ
Харагдаж байгаа нь эсрэгээрээ эргэчхэж.2018.11.02

YOU ARE READING
Шүлэг
PoetryСэтгэл хөдлөл аль нэг цэгрүүгээ хэтэрхий хазайсан үед бичигдсэн шүлгүүд. Амьдралд хэтэрхий дурласан эсвэл юуг ч юм цөхөртлөө хайсан мэдрэмжүүд.