Нууцлаг харц, ойлгомжгүй үгс нь
Өнгөрсөнд үлдэж хоцроход сая санав
Хамгийн сүүлд уулзсан цэцгүүд
Хамгийн анх сонссон дуу
Түүнтэй өнгөрсөнд дахин нэг уулзахдаа
Яагаад ч юм бэ харамсахдаа
Сүүлийн удаа шүлэг бичихээр шийдэв
Анхны бичсэн шүлгийг минь уншсан болов уу
Замзаг уншсан уу гэж асуух болов уу
Энгийн, үнэнээрээ төрхөөр
Нүдрүү минь хараад инээх болов уу
2023.01.30
Т байсан О-д.
Будапешт, Унгар
YOU ARE READING
Шүлэг
PoetryСэтгэл хөдлөл аль нэг цэгрүүгээ хэтэрхий хазайсан үед бичигдсэн шүлгүүд. Амьдралд хэтэрхий дурласан эсвэл юуг ч юм цөхөртлөө хайсан мэдрэмжүүд.
