Үүлс нүүсээр уулсын дээгүүр бүрхэж
Үгс хийссээр нар жаргах цагт амьдралыг хай
Амьсгалах төдийдөө ч баярлаж
Алхах бүртээ бас гишгэж бай
Ертөнцийн саарал огторгуйд төөрч
Өнгө өнгийн эрвээхийн хэлбэрт эргэлзэнэ
Номын олон хуудсууд салхинд эргэлдэж
Намрын навчис хатахын цагт амьдралыг хай
Амьдралыг хай, өдөр бүр амьдар
Амьдралыг хай, хором бүрээ хайрла
Амьдралыг хай, хайр аяндаа олоод ирнэ
Амьдралыг хай, үхэх хүртлээ үнэн амьдар.
2020.03.23
YOU ARE READING
Шүлэг
PoetryСэтгэл хөдлөл аль нэг цэгрүүгээ хэтэрхий хазайсан үед бичигдсэн шүлгүүд. Амьдралд хэтэрхий дурласан эсвэл юуг ч юм цөхөртлөө хайсан мэдрэмжүүд.
