Нийлсэн зөрөг замууд байвч учраагүй хүмүүс
Хажуугаар нь зөрж өнгөрсөн ч хэзээ ч нэг нэгнээ хараагүй тэд
Мод өрж, холтос овоолоод асахад бэлэн болгосон ч
Шүдэнз зурж асаагаагүй түүдэг
Мод өрдөж болох байсан ч үнс болоод хийссэн цог
Магадгүй хэзээ ч эзэндээ очоогүй захиа
Усны хувцас өмсчхөөд ердөө ч усруу орж сэрээгүй шиг
Бүх асуултыг нь бөглөчихсөн ч нэрээ л бичээгүй шалгалтын хуудас
Болоогүй бүхэн болсон бас тохиосон
Бодож тэгээд төсөөлсөн л байг дээ.2019.03.21

YOU ARE READING
Шүлэг
PoetryСэтгэл хөдлөл аль нэг цэгрүүгээ хэтэрхий хазайсан үед бичигдсэн шүлгүүд. Амьдралд хэтэрхий дурласан эсвэл юуг ч юм цөхөртлөө хайсан мэдрэмжүүд.