Долдугаар сарын цэцэгсээр уулзаж
Наймдугаар сарын навчсаар үдэв
Дотроо тээх харуусал бүхнээ урсгаж
Намрын сэрүү ороход дахиад буцнаХамгийн их хүлээсэн тэврэлт минь байлаа
Асар их тэвчээр, дэндүү их хайр
Хамгийн том итгэл найдвар минь байлаа
Асгарсан бороо, аян цахилгаанЦээжиндээ би томоос том гунигтай ч
Хамт өнгөрүүлсэн мөч бүр хамгийн азтай
Сэтгэлдээ хадгалах нар минь та
Зүрхэндээ хайрлах сар минь та, баяртай2024.09.16
Улаанбаатар
ESTÁS LEYENDO
Шүлэг
PoesíaСэтгэл хөдлөл аль нэг цэгрүүгээ хэтэрхий хазайсан үед бичигдсэн шүлгүүд. Амьдралд хэтэрхий дурласан эсвэл юуг ч юм цөхөртлөө хайсан мэдрэмжүүд.