Долгилсон их мөрөн минь
Хаашаа намайг урсгана вэ
Дуусашгүй хүчит салхин чи
Хэн рүү намайг тууна вэ
Шороон ширхэг бүртэй чинь би
Үг солих гэж хичээлээ
Навчны судал бүрийг чинь
Тоолж дуусгах гээд ч барсангүй
Он цагийн чинь урсгал намайг
Хамж одохоор завдлаа
Одоо цагийн чинь биелэл хүртэл
Хаана ч тэгээд байсангүй
Өнгөрснөөс би бүгдийг нь эрэв
Ирээдүйг бас дуустал нь элээв
Модод хажуугаар хийсч
Аажимдаа мөчир нь ч нүцгэрнэ.
2019.03.24
BẠN ĐANG ĐỌC
Шүлэг
Thơ caСэтгэл хөдлөл аль нэг цэгрүүгээ хэтэрхий хазайсан үед бичигдсэн шүлгүүд. Амьдралд хэтэрхий дурласан эсвэл юуг ч юм цөхөртлөө хайсан мэдрэмжүүд.
