Анзаарсан

193 7 0
                                        

Намрын салхи моддыг шуугиулан
Навч нэг бүрийг нь хийсгэхэд
Үдшийн тэнгэрт үүлс нүүсээр
Нарны бүлээн илч аажмаар бүдгэрэхийг үзлээ

Бодол бүх л ертөнцийг бүрхэж
Хүмүүн худал, үнэнээс залхана
Ертөнцийн саарал огторгуйд
Сар замаа алдан төөрөхөд сая анзаарав

Өнгө бүхэн цагаан гэнэ
Үнэ бүхэн хөөс гэнэ
Өнө мөнхийн гэж үгүй гэнэ
Зүүд зэрэглээ ч байхгүй гэнэ.

2019.09.13

ШүлэгМесто, где живут истории. Откройте их для себя