Заримдаа агаар, ус тэврэлт болж
Өнгөрсний дурсамжууд одоог сүүдэрлэнэ
Заримдаа санаа зовнил бүгд ууршиж
Өглөөний шүүдэр буусан цэцэгс болно
Заримдаа дотоод мэдрэмжийн дуу хоолой
Өнөө шөнийн дусал нулимс болно
Заримдаа танихгүй хүмүүсийн хүйтэн харц
Дотны найзын инээмсэглэл болно
Заримдаа гэрэлтэй цонхнууд унтарч
Шөнийн тэнгэр дэх одод болно
Заримдаа харуусал тээсэн бодлууд
Маргаашийн инээмсэглэх шалтгаан болдог
Заримдаа бид зүгээр л аз жаргалтай
Заримдаа бид зүгээр л гунигтай
2023.08.13
BẠN ĐANG ĐỌC
Шүлэг
Thơ caСэтгэл хөдлөл аль нэг цэгрүүгээ хэтэрхий хазайсан үед бичигдсэн шүлгүүд. Амьдралд хэтэрхий дурласан эсвэл юуг ч юм цөхөртлөө хайсан мэдрэмжүүд.
