Хүйтэнд бүжих охины амнаас уур савсана
Хүн бужигнасан хоосон хотод
Хөггүй хөгжмөөс эгшиглэх аялгуу
Намуухан атлаа бас гунигтай
Олон хүний инээмсэглэх дүрийг бус
Ганцхан хүний хоосон харцыг санана
Хаана ч юм бодлоороо зурж
Хамаа намаагүй эрээчмээр, сараачмаар
Үг хэлэлгүй ойлголцоод
Хэчнээн ч удаан ширтэлцэв
Одоо тэр хэсэгтээ хоосноор дүүрэн, урьд байсан ч байхгүй болсон
Одоо би эрж хайсан ч төөрсөөр дуусах энэ цагийн гацаанд үлдэв.
KAMU SEDANG MEMBACA
Шүлэг
PuisiСэтгэл хөдлөл аль нэг цэгрүүгээ хэтэрхий хазайсан үед бичигдсэн шүлгүүд. Амьдралд хэтэрхий дурласан эсвэл юуг ч юм цөхөртлөө хайсан мэдрэмжүүд.
