Дүүрэн атлаа бас хоосонд
Гацуурын мөчир чичигнэн хөдлөх
Тийм бас үгүйн дунд
Сүүдэр нь ч бас тээнэгэлзэх шиг
Салхинд хийсэх хамхуул адил
Бодолд туугдсаар насыг элээх хүмүүс
Өрөөлийг өөлж, өөрийгөө хуурсаар
Бусдын амьдралаар амьдрах нь гунигтай
2020.05.29
YOU ARE READING
Шүлэг
PoetryСэтгэл хөдлөл аль нэг цэгрүүгээ хэтэрхий хазайсан үед бичигдсэн шүлгүүд. Амьдралд хэтэрхий дурласан эсвэл юуг ч юм цөхөртлөө хайсан мэдрэмжүүд.
