Өнгөрсөнд~
-Хэжинаа, зугт. Эргэж харалгүй гүй. Яасан ч зогсож болохгүй шүү.
-Ээжээ....
-НАМАЙГ СОНСОХГҮЙ БАЙНА УУ? Зугт гэж байна! Гүй! гэхтэй зэрэгцэн 2 төмөр хоорондоо харшилж дуугарах чимээ сонсогдож хэн нэгний сүүдэр ойртоно. Би тэр даруй гүйж, дэндүү их амьсгаадсанаасаа болж түр зогсон эргэж харахад
-Ээжээ...
Тэр хүн ээжийн минь толгойг төмөр туухайгаар хайр найргүй балбаж байсан юм. Би тэр дороо л зогссон газраа таг гацан ухаан алдан уналаа.Нүдээ нээхтэй зэрэгцэн орд харш шиг том гэрт унтаж байлаа. Би босон хаана байгаагаа гайхсаар эргэн тойрноо ажиж байтал гаднаас үйлчлэгч нар орж ирэн
-Бага эзэгтэй. Өглөө болсон байна. Босоорой
-Юу? Би юу? Бага эзэгтэй?
-Тийм ээ. Бага эзэгтэй. Босох хэрэгтэй.Доош буун хоолны ширээнд суухад нэгэн ахимаг насны ах ч мөн сууж байв. Би дэндүү өлсөж байсан учир бусдыг анхааралгүй хоолоо идэж байтал тэр ах
-Охин минь! Тайван ид. Хахах нь байна гэхэд би жинхнээсээ аман доторхоо цацаж орхилоо.
-Хэлээд байхад! Цэвэрлээд өг гэсээр тэр ах үйлчлэгч нар луу дохив. Би
-Уучлаарай. Гэхдээ та хэн бэ?
-Юу? Охин минь! Аавыгаа танихаа больчих оо юу? Эсвэл өнөө өглөөний шинэ жүжиг үү?
-Аав? Хэн миний аав гэж? Та миний аав биш! Миний аав бол...
-Тэгээд чиний аав хэн гэж?Хачирхалтай нь би санахгүй байв. Энэ хүн миний аав биш ч би өөрийнхөө жинхэнэ аавыг санахгүй байлаа.
-Миний аав бол...
-Охин минь! Тоглохоо болиод хичээлдээ явахдаа бэлд дээ. Орой уулзъя..Сургуульдаа ирсэн ч өмнө огт ирж байгаагүй газар, харж байгаагүй хүмүүс бүгд намайг таньдаг дүр эсгэн надтай мэндэлцгээнэ.
Арай гэж ангиа олон орон суутал миний хажуу ширээнд суудаг сурагч надтай мэндэллээ.
-Сайн уу?
-Сайн
-Намайг Жон Жонгүг гэдэг.
-Хэжин.. Чи өнөөдөр шилжиж ирсэн юм уу?
-Үгүй дээ?.. Би энэ сургуульд яваад жил гаран болж байна..
-Тэгвэл яагаад надад нэрээ хэлээд өөрийгөө танилцуулаад байгаа юм?
-Аан тэр... Зүгээр л.. гэсээр тэр цааш харан дахиж надтай юм ярьсангүй.Би зүүдэлж байна эсвэл энд нэг л зүйл буруу байна. Би саяхан л тарчигхан гэрт өдрийн цайндаа талх сүү иддэг байсан. Гэвч одоо торгонд умбаж байна. Гэхдээ би эцэг эхээ санахгүй байх юм. Яагаад? Сүүлд хичээлээ тараад гэртээ ирсэн тэгээд... Тэгээд... Тэгээд яалаа? Санах гэж хичээн бодит байдлыг ялгаж ядан суухад минь багшийн дуу сонсогдлоо..
-Жэннифер? Жэннифер!
-Би юу?
-Тийм ээ.. Жэннифер, чи.. Бие чинь зүгээр үү?
-Намайг Хэжин гэдэг шдээ. Ким Хэжин. Жэннифер биш..
-Жэннифер, хонгор минь. Үнэхээр зүгээр үү?
-Би Жэннифер гэж үү? гэсээр цүнхээ ухан ном дэвтрээ гарган хавтсыг нь харлаа.
-Жэннифер Хан?Өдрийн цайны цаг болж будилж явсаар хоолоо аван ширээнд суув. Өдрийн хоол гэж ийм юм байдаг байх нь ээ. Өмнө нь мөнгөгүй болохоор сургуулийн хоол идэж чаддаггүй байсан. Гэвч одоо...
Ширээнд суухад хажууд 3 хөвгүүн ч мөн ирж сууцгаалаа.
-Та нар хэн..?
-Жэннифер.. Чи өнөөдөр нэг л хачин байна шүү...
-Харин тийн.. Одоо бид 3-г хүртэл танихаа больчихлоо..
-Уучлаарай? Гэхдээ би үнэхээр мэдэхгүй байна.
-Чи яллаа.. Жэннифер.. За яахав.. Би Тэхён.. энэ бол Жонгүг.. Жимин..
-Танилцахад таатай байна...
-Well..
Өнөөдрийн хичээл дуусч би буцан нөгөө орд шиг гэртээ ирлээ. Энд үнэхээр дасахгүй байна. Үнэхээр танил бус. Хүйт даасан..Машинаас буун гэрлүү орох замд нэг эгч надруу гүйж ирэн миний гараас зууран
-Хэжинаа.. Энд юу хийж байгаа юм бээ? Эгчтэйгээ гэртээ харьцгаая. Аав ээж чинь гэсээр нулимс дуслуулж эхлэв..
Би яг хэн юм бэ? Ким Хэжин? Эсвэл Жэннифер Хан? Та үнэхээр миний аав мөн гэж үү?
Ta nar yu gj bodjiin. Alin bol? Kkk
YOU ARE READING
I'm the MAFIA | KTH [ДУУССАН]
Mystery / ThrillerЧиний нүднээс би амьдралыг олж хардаг байсан ч дөнгөж сая тэр нүд аньчихлаа. Эхэлсэн:2021.07.22 HaejinJeon