Chapter 20

469 43 7
                                    

Жонгүг явах хэрэгтэйг сануулан хэдийн амьгүй болсон тэхёны биеийг үүрсээр тэндээс зугтлаа. Машиндаа эргэж ирэхэд Хусог ч мөн ухаангүй байх бөгөөд машин барьж буй жиминий харш эндээс хамгийн ойр учир тийшээ явцгаав.

Дахиад л өнөөх бороо цутгасан аймшигтай хүйтэн өглөө. Хар шүхэр хар хувцастай дээр 2-н 2 гишүүнээ алдсан гишүүд хэмжээлшгүй их гуниг болоод түүнээс илүү өс хонзон буцалсан харцаар гараа атган зогсоцгооно. Ким Намжүүн гэж сийлсэн болор чулууны дэргэд Ким Тэхён гэж сийлсэн шинэ болор чулуу тавигдсан өглөө. Миний хувьд хайртай хүнээ алдсан хамгийн аймшигтай өглөө.

Буцан жиминий харшид ирмэгцээ өчигдөр тэхёны өгсөн өнөөх захиаг дэлгэн уншиж эхэллээ.
"Кристиан Хан-д..
Ахаа, Би Жэннифер байна. Би амьд байгаа. Одоо Калифорнид аавын бизнесийг зогсоохгүйн тулд өдөр шөнөгүй ажиллаж байна. Энд бүгд намайг Росианна гэж бодож байгаа болохоор танд л хэлье. Би Росианна-тай уулзах хэрэгтэй байна. Түүнийг Солонгост эсвэл бусад аль нэг оронд байгааг нь мэдэх арга алга. Та хэрвээ энэ захиаг авбал заавал намайг түүнтэй холбож өгөөрэй. Би Калифорни дах аавын төв компанид байгаа шүү" гэсэн байх ажээ. Би гайхан тэр амьд байгаа гэж үү? Яаж?

Тэрхүү захиаг авмагцаа би шууд л Калифорни руу ниссэн юм. Ганцаараа,  гишүүдийг Японд Нишимура-г сайн ажиглаж байхыг даалгаад өөрөө ихэр эгчийнхээ эрэлд гарлаа. Хэлснээр нь Калифорни дах төв компанид очтол үүднээс нь эхлээд л хүмүүс намайг Захирал, захирал гээд байгаад бага зэрэг гайхсан ч Жэннифер захиралын суудалд сууж байгаа хэрэг байх нь гэж бодов. Явсаар түүний өрөөнд орж иртэл миний нөгөө тал ширээний ард шил зүүн бичиг баримт дунд хөглөрч харагдана. Тэр намайг хармагцаа шилэн аван аяар босон миний урд ирлээ. Тэгээд
-Росианна? гэхэд нь би нулимс дуслуулан уйлж эхлэв. Тэр намайг тэврээд
-Миний дүү.. Росианна. Чамтай уулзахыг үнэхээр их хүсч байлаа. Тэхён ах чамд миний захиаг дамжуулж тийм үү? Ашгүй дээ. Тэр чамтай хамт ирсэн үү? гэсээр итгэл тээн асуувал би
-Тэр.. үхчихсэн..
-Юу?
-Түүний авга ах түүнийг минь алчихсан..
-Нишимура Ким үү? гэхэд нь би толгой дохилоо. Тэр намайг суухыг хүсч юу болсон тухай эхнээс нь ярихыг гуйв. Би бүгдийг тайлбарлан
-Тэгээд л намайг аврах гээд миний урдуур орчихсон..
-Тэр яаж чадав аа..
-Гэхдээ.. чи яагаад амьд байгаа юм.. Юу болоод байгаан?
-Тэр тухайд тэр өдөр намайг хулгайлсан хүн намайг х*чиндэх гэж оролдсон. Би эсэргүүцсээр байгаад маш их зодуулж амьсгал ч чадахгүй болчихсон байсан. Тэгж байгаад ухаан балартсан үед тэр аймхай новш намайг үхчихэж гээд хорьж байсан агуулахаасаа зөөгөөд уулын зам дээр хаячихсан юм. Аз таарч тэрүүгээр явж байсан хүмүүс намайг олоод эмнэлэгт хүргэн тусалсан юм. Харин тэр хүмүүс намайг үхсэн гэдгийг аавд итгүүлэхийн тулд миний цус үсийг эхлээд явуулж дараа нь нэг үл мэдэгдэх шатсан цогцосыг явуулснаар би үхсэн болчихсон юм. Гэхдээ тэрийг сүүлд нь мэдсэн ч эмнэлэгт сэрэхдээ аюултай байх гэж бодоод нэрээ хэлэлгүй юу ч санахгүй байгаа дүр үзүүлж эхэлсэн. Тэгснээрээ л одоо амьд ингээд сууж байна..
-Тэгсэн байх нь ээ.. Чамтай ингээд уулзахыг хүсч байсан юм. Ашгүй дээ.. гэхэд тэр босон
-За дүү минь! Явж ахынхаа өшөөг аавынхтайгаа нийлүүлж байгаад авбал яаж байна гэсээр хорон инээд тодруулсанд би ч мөн нэгдэн бид буцан Япон руу нислээ.

Жиминий харшид ирэхэд тэд бүгд намайг дуу шуутайгаар угтаж авсан бөгөөд би Жэннифер-г орж ирэхийг хүсэн
-Танилц, миний ихэр Жэннифер Хан..

Za unuudur duusgachihiido yrishig.. ta nar unshku bol bolih l guyu..

I'm the MAFIA | KTH [ДУУССАН]Where stories live. Discover now