Дөнгөж 6 нас хүрч буй бололтой хүү Ким Тэхён. Аав ээжийн хамтаар аз жаргалтай амьдарч байлаа. Гэтэл гэнэт нэгэн өдөр аав ээж 2-г нэг хүн алчихжээ. Яагаад? Яагаад алсан гэж бодож байна? Тэд буруу зүйлсээрээ оролдсон учраас. Нилээн чинээлэг шахуу айл байсан аавынх шунал буруу тийш чиглэн Роберт Хан-ы эдлэн газар луу нэвтэрчихсэн юм. Тэгээд л алуулсан. Гэвч тэр эцэг эх 2-г нь алсан ч хүүг нь амьд үлдээжээ. Бас л яагаад гэж бодож байна уу? Тэр хүүг өөр дээрээ авч өсгөсөн. Дэндүү хор шартай нүднээс нь өс хонзон буцлаж буй 6хан настай хүүг тэр алалгүй өөрийнх нь хүн болох санал тавьж тэр ч зөвшөөрсөн хэрэг. Робертийг дагаж явсан Тэхён нэгэн тансаг хаусд ирэв. Дотогш ороход удахгүй төрөх гэж буй нэгэн эмэгтэй тэднийг угтав. Нөхрийгөө ямар аймшигтай хүн гэдгийг ч мэдэлгүй хуримаа хийн хүүхэдтэй болсон өрөвдөлтэй эмэгтэй.
-Сайн уу? Тавтай морил..
-Сайн байна уу? гэсээр Тэхён бөхийв. Тэр эмэгтэй
-Чи минь ямар ч сайхан сэтгэлтэй юм бэ дээ? Очих газаргүй гээд энэ хүүг үрчилж авдаг. Зүгээр ээ. Сайн хэрэг болсон. Хүү минь! Цаашдаа энэ гэрт ээжтэйгээ аавтайгаа бас удахгүй төрөх дүү нартайгаа хамтдаа аз жаргалтай амьдарцгаая.-Чи мэдэх үү? Би аавын төрсөн хүү биш. Би нэг л өдөр түүнийг дагаж ирээд огт танихгүй газар амьдарч, огт танихгүй хүмүүсийг аав ээж гэж дуудаж ирсэн. Төрсөн аав ээж маань нас барчихсан юм. Намайг 6 настай байхад..
-Тийм байх нь ээ.. гэсээр бид Калифорни руу нисэх замдаа ярилцаж яваа нь энэ.
-Тэднийг одоогийн аав маань алчихсан юм..
-ЮУ?
-Төрсөн эцэг эх минь буруу зүйлээрээ оролдсон учраас тэр алсан. Харин намайг үрчилж авсан. Заримдаа тэр үед цуг алчихгүй яасан юм бол доо гэж боддог. Харин заримдаа өөрийнхөө булшийг их гүн ухах юм даа гэж боддог гэхэд би юу ч дугарч зүрхэлсэнгүй.
-Харин ээж маань дүүг алга болох үед аавын ямар хүн гэдгийг мэдээд хэт их цочролд орсондоо өнгөрчихсөн. Бид ердөө 4хөн сар элэг бүтэн гэр бүл байсан.
-Дүү алга болсон гэдэг чинь?
-Жэннифер ихэр байсан юм. Гэхдээ төрөөд 4-хөн сар болсны дараа нөгөө ихэр нь алга болчихсон. Хаанаас ч олдоогүй.Flashback
18 жилийн өмнө~
-Роберт, хонгор минь. Удахгүй Калифорни руу нүүх юм чинь сүүлийн удаа Солонгост гэр бүлээрээ салхинд гарвал яаж байна?
-Сайхан санаа байна. Хайрт минь..Тэд гэр бүлүүд ирэн цагийг өнгөрөөдөг аз жаргалын цэцэрлэгт хүрээлэнд салхилах аж. Гэвч энэ аз жаргал тийм ч удаан үргэлжилсэнгүй. Робертийн ихэр охидын нэг нь алга болчихлоо..
-Roseanna? Охин минь! Хаана байна аа? Бёл~аа.. Миний охион.. гэсээр аргаа баран хөл алдан унах тэдний ээж. Бүгд хуваагдан хайх бөгөөд ой хүрээгүй хүүхэд өөрөө алга болно гэж байхгүй. Хэн нэгэн аваад явсан нь тодорхой болов. Гэвч хэн гэдэг нь тодорхойгүй. Хаанаас ч хайгаад олдоогүй. Улмаар охиноо хайх нэрийдлээр аав нь босч ирэн нөгөө айхтар дүр нь эхнэрийнхээ нүдэн дээр ил болов. Ямар ч гарц алга гэх туслахаа эргэлзэлгүй буудан алахдаа эхнэрийнхээ дэргэд байгаагаа санан сандарч эхлэх Роберт..
-ГАРАА ТАТ! АРААТАН! ЧАМААС БОЛЖ ОХИН МИНЬ АЛГА БОЛСОН. ЧИНИЙ БОХИР АЖЛААС БОЛЖ МИНИЙ ОХИН АЛГА БОЛЧИХЛОО. ЧИНИЙ НҮГЛИЙН ТӨЛӨӨСӨНД ОХИНГ МИНЬ АВЧИХЛАА ГЭЖ БАЙНА. Би хүү охин 2-оо аваад явах болно. Чамаас холын хол очиж амьдарна.
-Гуйя, Силина битгий тэгээч дээ. Намайг сонс л доо..
-ГАРАА ТАТ.. гэж.. хэлсэн.. шүү гэсээр тэр бага багаар дайван газар унав. Улмаар хэт цочиролоос үүдэлтэй зүрхний шигдээс оношоор гэр бүлээ орхин одох нь тэр..Flashback end
-Үхсэн, амьдыг нь мэдсэн үү?
-Мэдэхгүй ээ. Ихрүүдийг Jennifer Han, Roseanna Han гэдэг байсан. Солонгос нэр нь Хан Соль, Хан Бёл.. Хөөрхөн нэрс байгаа биз? Тэгээд Бёл 4 сартайдаа алга болж Соль 16 настайдаа алуулсан. Үнэхээр өрөвдөлтэй амьдралаар амьдарчээ. Тиймээс л би Жэннифер-г алдахгүй гэсэндээ амиа өгдөг байсан. Бид ихэр юм шиг л өссөн. Би үргэлж дэргэд нь бие хамгаалагч шиг л явж түүнийг алхам тутамд нь хайрлаж өсгөсөн. Тэр өдөр даалгаварт явсан өдөр түүнийг сургуулиас нь хэн ч очиж аваагүй. Хариуд нь амиа алдсан. Би хэрвээ эхлээд түүнд анхаарал тавьсан бол..
-Тэгээд? Яагаад намайг.. Жэннифер-н дүрд тоглуулаад байгаа юм?
-Чи ойлгохгүй байна уу? Та 2 нас чацуу. Адилхан төрхтэй..
-Би.. тэр.. ихэр нь.. гэж .. үү?
YOU ARE READING
I'm the MAFIA | KTH [ДУУССАН]
Mystery / ThrillerЧиний нүднээс би амьдралыг олж хардаг байсан ч дөнгөж сая тэр нүд аньчихлаа. Эхэлсэн:2021.07.22 HaejinJeon