Chapter 3

712 59 3
                                    

2 сарын дараа би энэ амьдралдаа дасаж эхэлсэн. Амьд үлдэхийн тулд хий гэсэн болгоныг нь хийж байгаа. Үгүй бол тэр эгч шиг болчиж мэднэ.

-Ааваа!
-Жэннифер.. явцгаая..

Бид өдрийн хоолоо хамт идэхээр болсон. Нэг зоогийн газарт орон хоолоо идэцгээж байв.
-Ааваа! Та өчигдөр орой гэрээс гараагүй байж яаж шөнө орж ирсэн юм? гэсээр сонирхсон гэхээс илүү тавлан асуув.
-Юу? Аан.. тагтаар юмаа унагаад сандарсандаа араас нь усан сан руу үсэрчихсэн юм аа гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Намайг тэнэг гэж бодоод байгаа юм байх даа. Усан сан руу үсэрсэн хүний хувцас яахаараа норох биш эсрэгээрээ цус болчихсон ирдэг юм. Тэгээд ч усан сан усгүй байсан байхад... Би
-Аан.. тийм байх нь ээ..
Өөр гарц байна. Нэг ч биш нилээн хэдэн гарах хаалга.

Өнөөдрийн хичээлээ дуусган орой гэртээ ирэхэд Тэхён түрүүлээд ирчихсэн гал тогоонд юм хийж байв.
-Тэхён?
-Өө ирчихсэн үү? Алив, наашаа хурдан суу. Би гоймон чаначихлаа.
-Үнэхээр үү? Яг өлсөж үхэх гэж байсан юм.

Энийг гоймон гэхэд хэцүү л юм.
-Хөөе! Чи яахаараа зааж өгөөд байхад гоймонг ингэж чанаад байдаг юм бээ? гэхэд дээд давхраас аав
-Ахтайгаа яаж харьцаж байгаа чинь энэ үү?
-У..уучлаарай.. ядраад байгаа болохоор түрүүлээд амарлаа гэсээр бушуу өрөө рүүгээ зугтлаа.

Орж ирэн хувцсаа солиод шууд л орондоо шургав. Унтах гэсэн ч дэндүү олон зүйл толгойд эргэлдэн унтаж чадахгүй хэвтэж байтал хэн нэгэн хаалга тогшив. Би унтсан дүр эсгэн дугарахгүй байсанд тэр хүн зүгээр л ороод ирэв. Тэгснээ дэргэд минь суугаад
-Гоймон амтгүй чанаж өгсөнд уучлаарай. Бас аавд загнуулсанд.. Чи их хичээж байгаа. Таних ч үгүй хүмүүстэйгээ ингэж дүр эсгэж амьдрана гэдэг амар зүйл биш. Сайхан амраарай гэсээр духан дээр үнсчихээд гарав. Гэвч гарсных нь дараа би түүнийг ах биш эр хүнийх нь хувиар харж эхэлснээ ойлгосон юм.

Маргааш амралтын өдөр учир өдөржин унтахаар шийдсэн байсан ч энэ нэг ах шиг юмнаас болж унтаж чадсангүй. Сэрдэг цагаас өмнө орж ирснээ шүгэл үлээгээд зогсохгүй байсанд аргагүйн эрхэнд боссон бөгөөд өнөөдөр зугаалганд явахын гэнэ ээ. Миний хөгшин одоо болио. Зугаалганд явахад 5 цагт сэрэх шаардлага юу байна аа..

-За гүйгээд, гүйгээд..
-Чи ямар гороо юм бэ? Жолооны үнэмлэхтэй биз дээ? Ганц машин уначихад үхлээ юу? Граж дүүрэн машин жихчихээд..
-Хараахаа больно уу!
-Юу вэ? Зугаалга гэж энэ хүртэл дагуулж ирээгүй байсан юм уу?
Бид нэгэн толгод даван алхаж явахдаа тасралтгүй хэрүүл хийсээр явсан юм. Тэр хэлэхдээ энэ толгодыг л давчихвал нэг цэцэрлэг байгаа гэж хэлсэн ч энэ чинь яадаг газар вэ?

-Алив! Хурдан хүрээд ир..
-Энэ яадаг газар вэ?
-Амьд үлдмээр байгаа биз дээ? Тэгвэл хүрээд ир..
-Миний амьд үлдэх энэнтэй ямар хамаатай юм?
-Чи энэ хэвээрээ сайн охин байх юм бол удахгүй бүлгэмд элсэнэ. Харин муу охин байвал үхнэ. Сайн охин байгаад бүлгэмд элссэн ч чи чадваргүй бол үхнэ. Тиймээс одооноос эхлээд бэлтгэл хийнэ. Ойлгосон уу? гэхэд нь би шууд сануулгагүйгээр түүн рүү дайрлаа. Яг л амьдармаар байвал дайр гэсэн код тархинд минь суулгачихсан мэт..
Гэвч би унагааж дийлэлгүй өөрөө доор нь орон унасан юм. Тэр үнэхээр  царайлаг юм. Өндөр хамар, жижигхэн нүүр, тунгалаг нүд бас энэ уруул. Бодолдоо дарагдан хэвтэхэд тэр дээрээс босон хувцасаа янзалсаар
-Чиний сая дайрдаг чинь зөв ч техникээр биш хүчээрээ дайрсан учраас унаж байгаа юм. Босоод ир!

Тэр өдрөөс хойш бид 7 хоногтоо 2 3 өдөр тэнд очиж бэлтгэл хийдэг болсон. Миний чадвар маш хурдан сайжирч байсан бөгөөд эцэст нь өнөөдөр түүнийг унагаж чадлаа.

-Ха! Уначихлаа..
-Тэглээ. Чи чадлаа. Сар хүрэхгүй хугацаанд намайг унагааж чадлаа. Би ч удахгүй чиний гарт үхэх юм байна л даа..
-Тийм ээ. Би чамайг алж хаях болно хэмээн шоглосон ч түүнд тийм байсангүй. Яг л жинхнээсээ алуулах гэж байгаа мэт.
-Явцгаая!
-Хаашаа?
-Очоод мэд!

Бид дахиад л өнөөх цус үнэртсэн зооринд ирсэн юм. Энэ удаа нууцаар биш. Биднийг гол хаалгаар нь орох үед дүүрэн хар хувцастай хүмүүс угтан Тэхёнд ёсолж байлаа. Гэхдээ тэр дөнгөж л ахлах сургуулийн сурагч шүү дээ. Аавынх нь эрх мэдэл байх л даа. Эртээд дээрээс нь харсан ч өнөөдөр дотор нь орж ирэхэд бас л нэг хүн цусандаа баригдчихсан ухаангүй хүлүүлэх аж. Энэ удаа эрэгтэй хүн. Тэхён намайг эндээ хүлээж байхыг хэлээд цааш тэр хүн дээр очин ус цацаж сэрээв. Гэтэл тэр хүн тэхёныг таньж байсан юм.
-Кристиан Хан? Чи байсан юм уу? Хөөх! Би бүр Кристиан Хан-д барьцаалагдсан хэрэг үү? Нэр төрийн хэрэг байна. Аль нэг хотын жижиг мафи л юм бодсон шд.. гэсээр нэг талаараа баярлах ч нэг талаараа айж байгаа нь харагдана. Тэхён түүний урд тулж очин үснээс нь хойш татсаар
-Новш минь! Тэр охинийг таньж байна уу? гэсээр над руу заалаа. Тэр хүн харанхуйд зогсож намайг харснаа
-Юу вэ? Сүнс юм үү? Үхчихсэн шдээ.. Тэр үхчихсэн.. Яагаад энд? гэсээр сандарч эхлэхэд Тэхён нүүр лүү нь алгадсаар
-Айж байна уу? Чи миний дүүг алаагүй бол би чамаар оролдохгүй байх байлаа. Миний Жэннифер-г чам шиг хог шаар хоргоогоогүй бол тэр өдийд яг ийм байх байсан юм гэчихээд буцаж алхан хамгийн ойр байсан хүний халааснаас буу гаргаж ирэн хүлээтэй хүнийг буудчихав. Тэгээд
-Тамд уулзацгаая. Хөгийн новш минь гээд надруу харахад нь би нүдэндээ ч итгэсэнгүй.  Тэр яг л араатан шиг харагдаж байх бөгөөд цус болсон хэсгээ алчуураар арчин
-Би чамд хэлсэн шдээ. Сайн охин байвал бүлгэмд элсэнэ ээ гэж. Үгүй бол үхнэ. Тавтай морил. Mystery бүлгэмд..

Ene yg penthouse shig ym blh gd bnaa ynaa hahaha..

I'm the MAFIA | KTH [ДУУССАН]Where stories live. Discover now