-Хусогаа, надад байршил тогтоогч, чагнагч төхөөрөмж 2 өгөөч..
-Гэнэт яах гэж?
-Хэрвээ надад ямар нэгэн юм болвол миний хаягаар шууд цагдаа явуулаарай..
-О..ойлголоо.. Одоохон..-За май, энэ бугуйвч. Зүгээр гарандаа зүүгээд явахад болно. GPS чагнах төхөөрөмж, дуу хураагч гээд байгаа..
-Баярлалаа..Би Тэхёныг хатгаж байгаад бага багаар тэдний үүр лүү орох бодолтой байна. Тэр надад тодорхой юу ч хэлээгүй. Бага эзэнтэн гэсэн ч юм дугарахгүй байгаа..
Би Тэхёны өрөөний хаалгаар шагайн
-Залуу минь! Юу хийж байна?
-Ор л доо.. Онц хийсэн юмгүй л байна.
-Тэгэхээр.. чи яагаад надад хэлэхгүй байгаа юм?
-Юуг?
-Нишимура Ким... Чи хаана байгааг нь мэднэ шдээ. Үгүй юм уу?
-Мэдээж үгүй..
-Тэгвэл миний эцгийг хэн алсан юм?
-Нишимура..
-Чи хэн юм?
-Ким Тэхён..
-Бага эзэнтэн гэж таних уу?
-Үгүй.. тэр чинь хэн юм?
-Калифорнид байсан баруун далан дээрээ шивээстэй хамгийн сүүлийн хүн.. мэдэхгүй юу?
-Аан..
-Солонгост байгаа хүмүүсийг хайсан ч дахиад л хамгийн сүүлийнх нь олдохгүй үлдэнэ.. Яагаад гээч?
-Яагаад?
-Чи болохоор.. чи шдээ.. тэр шивээстэй хүн..
-Юу?
-Чи тэр өдөр албаар дэлгүүр гарсан биз дээ? Зугтах гэж.. албаар Нишимураг хаацайлж, даалгаварт саад болж, ХЭДЭН АРВАН ЖИЛ ӨСГӨСӨН МИНИЙ ЭЦГИЙГ Ч ГЭСЭН ЧИ АЛСАН БИЗ ДЭЭ? Яасан? Үгүй юм уу? Тэгсэн бол ядаж л дүр эсгэх хэрэгтэй шдээ. Эцгийг минь алсан хүнийг сэтгэлдээ тээдэг надад яг л зүрх минь чулуужчихсан юм шиг санагдаж байхад гэсээр би уйлж эхэллээ... Цааш үргэлжлүүлэн
-Бүр болоогүй оршуулган дээр нь инээж байсан. ТЭГЖ Л ҮЗЭН ЯДДАГ БАЙСАН ЮМ БОЛ ШӨНӨ УНТАЖ БАЙХАД НЬ АЛЧИХГҮЙ ЯАХ ГЭЖ НАМАЙГ ГАРЧ ИРСНИЙ ДАРАА АЛЖ БАЙГАА ЮМ БЭ? Танай эцэг эх чинь өөрсдөө л болохгүй зүйлээрээ оролдоод алуулсан биз дээ? Тийм байхад ЯАГААД МИНИЙ ЭЦГИЙГ АЛАХАД ЧИ ОРОЛЦОЖ БАЙГАА ЮМ? гэхэд хацар дээр минь түүний алга бууж ирсэн юм. Тэр намайг унатал алгадчихсан. Тэгээд
-Ухаантай байгаач.. амаа мэдэж ярь.. гэхэд нь би инээн газраас ухас хийн босож түүнийг хүзүүг 2 гараараа орон тэврээд зогсохдоо
-Үгүй биз дээ?
-Мэдээж үгүй гэхэд нь би дан фудволкнийх нь арыг тэвэрсэн чигтээ урж орхисон юм. Тэгээд толинд тусах тэр шивээсийг харан
-Ийм байхад хүртэл ичих ч үгүй худал хэлэх үү? Энэ юу юм?
-Росианна, намайг тавь гэхэд би гараа улам чангалан зогсож байв. Гараа улам чангалаад байсанд тэхёноос ч мөн хүч шаардан намайг дахиад л түлхээд унагачихлаа. Энэ удаа доор байсан гишүүд бидний шуугианд сандарсаар орж ирэхдээ тэхёны ард байхад толинд тусах түүний шивээсийг дээрээс нь газар суух намайг харан сандарсаар РМ намайг босгон бусад гишүүд буу гаргаж ирэн Тэхён руу тулгалаа. Тэхён намайг түлхэсэндээ харамссан бололтой
-Би.. түлхэх гээгүй юм шүү.. Нөгөө.. уучлаарай.. гээд надруу ойртоход Жимин
-Битгий ойрт.. гээд буугаа цэнэглэлээ.. Тэхён дахин нэг алхахад Юнги ард нь байсан толийг буудаж орхисон бөгөөд
-Дахиад нэг л алхаад үзээрэй. Энэ удаа алдахгүй буудна шүү.. гэхэд Тэхён
-Яагаад байгаа юм бэ? Росианна.. гэхэд РМ
-Юу юм? Наад нуруун дээрх шивээс чинь юу юм? Чи хэзээ шивээстэй байсан юм? ХАРИУЛААЧ!
-Үгүй ээ энэ нөгөө.. нөгөө.. гэсэн ч үргэлжлүүлэн хорон инээсээр
-Та нар наад хэдэн төмрийн сэгээрээ намайг зогсоож чадна гэж бодоо юу?
-Юу?
-Хармаар байна уу? Росианна.. Эд нарын яаж үхэхийг өөрийнхөө нүдээр харахыг хүсээ юу? Үгүй юм бол хүрээд ир.. надтай яв.. гээд гараа сунган дахин нэг алхалаа. Жимин дахин
-Ойртохоо болихгүй юу?
-Хэлсэн шүү. Би эд нарыг яг одоо алсан ч чадна.. гэхэд РМ
-Бид чамд итгэж байсан. Гэтэл чи эцэст нь урваж байгаа юм уу?
-Ахаа, уучлаарай.. гэхдээ амаа татчихаж болохгүй юу? Би Росианна-н шийдвэрийг сонсох гээд хүлээж байна гэхэд би
-Тэгье ээ, би чамтай цуг явъя.. хариуд нь залуусийг амьд үлдээ.. тэднийг алсан эсвэл заналхийлсэн сүрдүүлсэн хулгайлсан зодсон байх л юм бол би өөрөө чамайг алах болно шүү.. гэхтэй зэрэгцэн гадаа нисдэг тэрэгний чимээ хадав. Гишүүд миний хариуг сонсон цочирдож намайг явуулахгүй гэж Хусог гарнаас зуурахад би инээн өнөөх надад өгсөн бугуйвч руу нь дохилоо. Хусог ч ойлгосон бололтой намайг тавьж бусад гишүүдэд ч түүнийг явуул гэв. Тэхён тагтан дээр гарахад тэр онгоц шат буулгаж намайг эхлээд гаргаж араас нь өөрөө ч гарч ирэх нь тэр. Удалгүй явсаар өөр нэгэн харшид ирэн дотогш ортол Нишимура намайг угтаж авлаа..
-Тавтай морил.. албан ёсоор танилцъя.. Тэхёны авга ах Нишимура Ким байна..
YOU ARE READING
I'm the MAFIA | KTH [ДУУССАН]
Misterio / SuspensoЧиний нүднээс би амьдралыг олж хардаг байсан ч дөнгөж сая тэр нүд аньчихлаа. Эхэлсэн:2021.07.22 HaejinJeon