Chapter 4

645 50 3
                                    

Тэр надруу бага багаар ойртож эхэллээ. Би айж байсан учраас газар унасан чигтээ хойшлон
-Чи яг юу юм бээ? Битгий ойрт. БИТГИЙ ОЙРТ гэхэд миний яриаг сонсолгүй урд минь тулж ирээд үсийг минь чихний ардуур хийснээ
-Миний Жэннифер.. Дэндүү үзэсгэлэнтэй нэгэн байсан. Чи дэндүү адилхан юм. Яг адилхан гэсээр нулимс дуслуулж эхэллээ. Миний ойлгосон зүйл гэвэл тэр дүүтэй байсан байх нь. Би биш жинхэнэ дүү нь. Түүнийг нь Жэннифер гэдэг байх. Бас үхчихэж. Тэгээд яагаад намайг оронд нь тоглуулаад байгаа юм. Бас би жинхэнэ Жэннифертэй адилхан хүн. Ойлгож эхэлж байна аа.

Нулимс дуслуулж буй түүний төрх дөнгөж сая нүдээ ч цавчилгүй хүн алж байсан тэр хүн мөн үү гэлтэй сул дорой зөөлөн харагдана. Би гараа сунган
-Битгий уйл..

Flashback
Жэннифер гулсуур дээр тоглож байгаад уначихсан. Тиймээс дүүгээ сайн хараагүй хэргээр Тэхён аавдаа зодуулж байлаа.
-Ааваа! Миний буруу! Би дүүгээ сайн харна аа.
-Буруугаа хүлээсэн учраас сайн байна. Миний хүү! гэсээр адгуус аятай хүүгээ зодож байсан аав нь гарч одов. Тэхён өвдөлтөө тэвчин уйлж суух үед Жэннифер ирэн нулимсыг нь арчиж өгөөд
-Битгий уйл..

Flashback end.

Тэр өдөр Тэхён надад их зүйл хэлээгүй ч түүний дүүг Жэннифер Хан гэдэг байсан. Жинхэнэ Жэннифер Хан. Бас тэд ихэр ах дүү биш. Тэхёноос нэг дүү. Эцэг эх нь дүүд нь илүү хайртай мөн илүү хамгаалдаг байсан учир Тэхёныг хамгаалж яв гэж захин ихрүүд мэт болгож үргэлж хамт явуулдаг байсан гэсэн. Гэвч жинхэнэ Жэннифер Хан 2 жилийн өмнө үхчихсэн. Яаж гэхээр саяны Тэхёны гарт үхдэг хүн жинхэнэ Жэннифер-г ганцаараа гэр лүүгээ ирж явах замд нь хулгайлан х*чиндэхийг оролдсон ч тэр эсэргүүцсээр байгаад эцэст нь алуулсан. Маш олон хүн гэмт хэрэгтэн нь гэж шоронд сууж, зарим нь цаазлуулсан ч жинхэнэ хэрэгтэн нь дөнгөж сая тэхёны гарт үхчихлээ. Гол асуудал нь би яагаад Жэннифер Хан-ы дүрд тоглоод байна вэ? Тэр надад энэ тухай хэлээгүй ч намайг дүүтэй нь дэндүү адилхан л гэж хэлсэн. Мөн зураг ч үзүүлсэн. Би хүртэл хараад үнэхээр адилханд нь гайхсан.

Бид үргэлжлүүлэн нөгөө газартаа хагас жилийн турш бэлтгэл хийлээ. Эцэст нь тэр өдөр ирж байх шиг байна.

-Ааваа! Жэннифер бэлэн.
-Тэгвэл.. шалгаад үзэх үү?

Өнөөх цус үнэртсэн зооринд очин бүлгэмд элсэхэд бэлэн эсэхээ шалгуулсан юм. Над руу нэгэн зэрэг 9 том биетэй залуучууд дайрсан бөгөөд чадлаараа тэдэнтэй үзэлцэн бараа л дийлдэж эхлэв. Гэвч би жижигхэн биетэйгээ ашиглан тэдний халааснаас буунуудыг нь сугалан хөл гар луу буудан унагаж байв. Хамгийн сүүлд буудуулалгүй үлдсэн хүн надруу дайрахад би шууд толгой руу нь буугаа чиглүүлж
-Үхэхийг хүсч байвал дайраад ир. Би алчихна шүү.. гэхэд тэр хөдөлж зүрхэлсэнгүй. Аав алга ташсаар босч ирэн
-Тэхёнаа, сайн бэлдсэн байна гэхэд би амьсгаадсаар
-Тэнцсэн биз дээ?
-Мэдээж..

Өнөөдөр бидний ахлах сургуулийн төгсөлтийн өдөр ч нөгөө талаараа миний анхны даалгавар.

КСС компанийн ерөнхийлөгч эрдэс бодисоор баялаг эрүүл ус гэсэн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлдэг боловч тэр нь цаагуураа хар тамхины хольцтойг хэн ч мэдсэнгүй. Нийтэд борлуулж байна гэх ч үнэндээ үгүй. Зөвхөн үнэтэй хөлс төлсөн хүмүүст л борлуулдаг эд.

-Пак захирал аа. Таныг тэр нэг хөгийн эдээ зогсоо гэж гүй мөн их санууллаа даа. Үг авахгүй юм аа.
-Чамд ямар хамаатай юм? Танай бүлгэмд ямар хамаатай болоод надтай зууралдаад байгаа юм?
-Үнэндээ тэр усанд гол асуудал нь байгаа юм биш ээ. Чамд байгаа юм.
-Юу? Чам шиг юм надаар яаж оролдох юм? Эцэг эхийг чинь алсан хүний доор гар хөл нь болж амьдардаг чи.. одоо намайг уу? Ха! гэхэд Тэхён хэсэг сэтгэл хөдлөлөө алдахыг зэхсэн ч буцан хэвэндээ ороод
-Жэннифер! Ал! хэмээн тушаахад нь би буугаа толгой руу нь чиглүүлсэн юм. Гэтэл тэр бас л надруу үгээрээ дайрч эхэллээ.
-Юу вэ? Чи чинь? Амилчихсан юм уу? Ааш сам хорхойг олигтой ажлаа хий гээд байхад амьд үлдээчихсэн хэрэг үү? гэхэд би түр зогслоо. Сая юу гэчихэв? Гэвч тэр энэ хормоор нь над руу буу тулгасан бөгөөд тулгасан ч гэж дээ. Тулгах гэж оролдоход ардаас хэн нэгэн нь буудаж орхисон юм. Тэхён юм болов уу гэж бодон эргэж харсан ч
-Жонгүг? Жимин? Та 2 чинь? хэмээн Тэхён руу асуулт ирэн харахад тэрний сэтгэл санаа тогтворгүй байгаа харагдана. Би буцан тэр 2-луу харцаа шилжүүлэхэд бүрэн тоноглосон байх бөгөөд шүдээ сийгүүлэн яг л мэргэжлийн харагдаж байв. Жонгүг гараа сунган
-Justin гэхэд дараа нь Жимин
-Jaek.. Жастин бол мэргэжлийн алуурчин. Харин би мэргэн буудагч.. Сургууль дээр бол мэдээж энгийн сурагчид... Танилцахад таатай байна хэмээн нэг нэгнээ мөрлөн ёжтой инээцгээнэ. Би эхэндээ гайхсан ч гарыг нь бариад
-Жэннифер Хан. Алуурчин, мэргэн буудагч. Шинэков л доо...

Za unuudriin chapter bolsoon. Arai l ihiig oruulchlaa😂😂

I'm the MAFIA | KTH [ДУУССАН]Where stories live. Discover now