Бид Нишимура-н гэр лүү нэвтэрлээ. Энэ удаа босгоо өндөрлөчихсөн байх бөгөөд нилээн удсаны эцэст Нишимура дээр ирж чадлаа..
-Bravo, bravo. Эцэст нь та нар орж ирж чадлаа.. гэхэд нь би шууд л надтай хамгийн ойр байсан 8 хүнийг буудаж унагасан бөгөөд Тэхён тэр дунд харагдахгүй байлаа.
-Хөөх! Ширүүн байх чинь ээ..
-Амаа тат.. Чи үнэхээр судлаад байх тусам улам л дотроосоо илжирсэн хог шаар болоод байх юм аа..
-Амаа мэдээрэй..
-Тэхён хаана байна?
-Харин л дээ..
-ХЭЛЭЭЧ НОВШ МИНЬ.. гэсээр тулж очин асуув.
-Өөрөө хайгаад ол гэхэд нь би гарыг нь ширээн дээр тавьж байгаад ар халааснаасаа хутга гаргаж ирэн эгц доош зоож орхилоо..
-Ингэсэн ч хэлэхгүй юу? гэхэд тэр орилохоос өөр авиа гаргахгүй байх бөгөөд би хутгаа буцааж сугалан дэргэд нь байсан буйдан дээр суун
-За яахав.. Чи өөрөө л хүсч байгаа бол.. Хэлэхгүй бол тэр тоогоор нь нэг нэг хурууг чинь тасдаад үзэх үү? гэхэд тэдний хамгаалагчид надруу дайрч эхэллээ. Би хамгийн эхэнд дайрсных нь мөрийг мушгиж ширээн дээр хэвтүүлээд
-Эхлээд энэнийхийг тасдаж үзүүлэх үү? Мм? Чи миний аав ах 2-оор зогсохгүй ихэр эгчийн минь хэрэгт хүртэл орооцолдсон байна лээ. Ха! Хөгийн хөгшин төгзөг.. Өнөөдөр чамайг алчихаад мөчилж орхих болно. Хүлээж бай.. гэхэд тэр инээн
-Хөгжилтэй юм.. чи намайг яаж ч чадахгүй..
-Тэгвэл харж бай гээд мөрийг нь мушгисан хамгаалагчийн гарыг ширээн дээр тавьж байгаад чигчий хурууг нь тасдаж орхилоо. Тэр аймшигтайгаар орилох бөгөөд надад зогсох хүсэл байсангүй.
-Дахиад нэгийг..
-Гуйя, битгий.. амь өршөө гэсээр тэр хүн амь гуйж эхэллээ. Би
-Хөөх! Тэр надаас амь гуйж байна. Тэгээд яах юм? Энэнийхийг тасдахаа больчихвол чинийхийг тасдаж эхлэнэ шдээ.. Нишимура..
-Надад наадах чинь хамаагүй. НАДАД ЭНЭ ХАРААЛ ИДСЭН ХӨЛ ГАРУУД ХЭРЭГГҮЙ. БҮГДЭНГ НЬ АЛ! ХАРИН БИ ЯАСАН Ч ҮХЭХГҮЙ гэхэд нь миний инээд хүрч чигчий ядам 2 хурууг нь тасдсан хүнийг босгон 2 хурууг нь өөр лүү нь шидчихээд
-Хөөе! Та нар.. энийгээ хурдан эмнэлэг авч явж хуруутай үлдэхэд нь тусал! гэхэд 3 залуу түүнтэй цуг гарлаа. Одоо энэ өрөөнд Жонгүг Жимин Юнги Жин дээрээс нь Нишимура-н 7 хамгаалагч бид 2 л үлдлээ..
-За тэгвэл одоо чиний хурууг тасдаж эхлэх үү?
-Хүлээ.. Оруулаад ир гэв. Цаад өрөөнөөс хөл дээрээ тогтож ядах хэн нэгнийг нэг хүн чирсээр оруулж ирэв. Би харангуутаа
-Тэхён! Үгүй ээ. Чи яачихаа вэ? Намайг сонсож байна уу? Намайг харж байна уу? Одоо бүгдээрээ харьцгаая. Жоохон хүлээчих.. Чи яаж өөрийнхөө зээ дүүг хагас үхдэл болгож чадав аа?? Араатанаас ч долоон доор амьтан гэхэд тэр инээн
-Би тэхёнд сануулсан. Надаас урвавал бүгд үхнэ. Гэхдээ хамгийн түрүүнд чи өөрөө үхнэ гэдгийг.. гээд буу тулгахад тэнд байсан 7 хамгаалагч гишүүд бүгд бие бие рүүгээ буугаа цэнэглэн зогсоно. Гэнэт гаднаас цагдаагийн машин сонсогдох бөгөөд тэр инээсээр
-Одоо чи гарцгүй болсон.
-Үгүй ээ.. чи өөрөө гарцгүй болсон.. гэхэд агааржуулах хоолойноос хий гарч эхэллээ. Жин үүрч явсан үүргэвчнээсээ гишүүддээ хийн баг гаргаж шидсэн бөгөөд хамгийн сүүлд Тэхёнд очин өмсгөв. Нишимура гайхан
-Энэ юу юм?
-Гели.. бас.. бүх цонх хаалга чинь хаалттай онгойхгүй гэв. Тэдний бүх зүйл электрон байсан нь бидэнд давуу тал болсон юм. Хусог үүднээс тэдний систем рүү хакердаж орсноор ийнхүү удирдаж байгаа хэрэг. Гели тийм амархан амьсгал боогдуулахгүй бөгөөд агааргүй орчинд бол хурдан тархана. Тэдний хамгаалагч нар бидэн рүү дайрч эхлэхэд би асаагуур гаргаж ирэн
-Яах юм? Бүгдээрээ дэлбэрцгээх үү? Угаасаа л үхнэ шдээ.. Мм? гэхэд хамгийн хүнд байгаа хүн нь Нишимура байх ажээ. Тэгсэн ч
-Цагдаа нар ирж байхад.. та нар баригдахаас айхгүй байна уу?
-Боль доо.. чи биднийг тэнэг гэж бодоо юу? Гадаа манай хүмүүс дүүрэн байгаа. Нэг ч цагдаагийн машин алга гэж надад мэдэгдсэн. Одоо амаа татаад үхлээ хүлээ.. Чи ингээд дууссан. Нишимура Ким..
![](https://img.wattpad.com/cover/278379780-288-k894381.jpg)
YOU ARE READING
I'm the MAFIA | KTH [ДУУССАН]
Mystery / ThrillerЧиний нүднээс би амьдралыг олж хардаг байсан ч дөнгөж сая тэр нүд аньчихлаа. Эхэлсэн:2021.07.22 HaejinJeon