Chapter 10

533 46 5
                                    

Калифорнид байгаа баруун далан дээрээ шивээстэй хүмүүсийг хайх ч хамгийн сүүлийн хүнийг олж чадаагүй л байна. Тиймээс тэр их сэжигтэй байгаа тул бид тэр хүнийг олохоос нааш энэдээс явахгүй гэж тохирсон.

Өнөөдөр онц даалгавар байхгүй байгаа тул гишүүд бүгд зугаацахаар гарцгаасан. Шөнөөс нааш ирэхгүй байх. Тэхён бид 2 л өнөөх харшдаа үлдсэн юм. Тэхён
-Гоймон чанаж идэх үү?
-За юу гэхэв, ах минь.. би өөрөө чаная. Та энэдээ ингээд сууж бай хэмээн түүнээр даажигнасаар гал тогоог зорьлоо.
Усаа буцалган гоймонгоо хийчихээд хамгийн сүүлийн орц болох ногоон сонгиноо хэрчээд зогсож байлаа. Гэнэт Тэхён чимээ гаргалгүй ард ирээд зогсчихсон байх бөгөөд намайг ардаас тэврэх нь тэр. Би
-Цочих гэж.. хуруугаа исгэх шахлаа.
-Хэрвээ чи хуруугаа исгэсэн бол энэ хутга өдийд энд байхгүй байх байлаа.
-Хүн алахаа болиод хутга цааш нь харуулдаг болох нь уу? Одоо бүр..
-Магадгүй. Чамайг оролдсон бүгдийг би зүйл дуусгах болно. Гэхдээ тэр мөчид чи надаас айж эхлэх байх тийм үү? гэхэд би эргэж харан
-Ийм эгдүүтэй хүнээс яаж айх юм? гээд тэвэрлээ.
-Ахаа.. та яагаад одоо хүртэл энэ аавтайгаа амьдардаг юм? Төрсөн эцэг эхийг тань алсан хүн байхад..
-Үгүй бол үхнэ шүү дээ.. би амьдрах хэрэгтэй..
-Гоймон болчихлоо. Суучих гэсээр бид зочны өрөөний ширээн дээр суун кино үзэхээр эхлүүлэв.
-Ахаа.. зайрмаг идмээр байна уу? гээд хөргөгч онгойлготол байсангүй. Тиймээс
-Байхгүй байна. Би гарчихаад ирье гэхэд Тэхён өөрөө гарна гэсэн тул би үгэнд нь орон буцан суулаа. 20-оод минут өнгөрөхөд Тэхён ирэхгүй байсанд гайхсаар бостол гэнэт гэрийн цонхоор маш олон буун сум нэвтэрэн орж ирж эхлэх нь тэр. Би сандаран ширээгээ хэвтүүлж байгаад ард нь орон түр нуугдав. Тэд зогсолтгүй буудсаар байсан бөгөөд цаашлаад гэрийн бусад тавилгуудыг ч эвдэж эхэллээ. Би аль болох оногдохгүйг хичээн буйдангийн хажуу дах шургуулагнаас буу гаргаж ирэн цэнэглээд эргэн хүлээв. Гэрлүү хүмүүс орж ирэх бөгөөд би эхнээс нь орж ирсэн хүмүүсийг нь буудан унагаж байлаа. Бууны сум дуусах үед нударгаараа үзэлцэж цаашлаад гал тогооноос хутга аван сийчиж эхлэв. Нилээн удаан хугацааны тулааны дараа гэрээр дүүрэн цогцос хөглөрөх ч тэдний хүмүүс зогсолтгүй дайрч би туйлдаж эхэллээ. Түр зогсон
-Та нар хэн юм? Хэн явуулсан юм? гэхэд хэн ч эс дуугарав. Удалгүй нэг сум гуяийг минь оноход би хөл алдан унаж толгойдоо юмаар цохиулснаар ухаан алдав.

Сэрэх үедээ нэг л танил газар байх бөгөөд санахыг хичээж эхлэв. Сандалтай гар хөлийг минь хүлэн суулгасан байх бөгөөд би яагаад ч хөдөлж эсвэл мултарч чадахгүй байв. Гэнэт харанхуй дундаас нэг хүн гарч ирэн
-Росианна Хан! Мөн биз дээ? Уулзах таатай байна. Би.. Нишимура Ким байна гэхэд нь би харлаа. Хүзүүндээ өнөөх шивээстэй хүн.
-Чи.. FNDY-н толгой мөн биз дээ? Ингэж уулзах гэж, чамайг хайж байлаа..
-Ийм үед ч өөртөө итгэлтэй хэвээрээ байх юм аа.. Чамайг манай толгой хүмүүсийг устгаад байгаа гэж сонссон учраас би хаа байсан Японоос чамтай уулзах гэж ирлээ. Хараад байхад нээх сүртэй хүн биш л байна. Ахлах сургуулийн сурагч уу?
-Амаа тат! Чи биз дээ? Миний амьдралыг сүйрүүлсэн хүн. Намайг хулгайлж нөгөө ихрийг минь алсан. Улмаар ээж минь хүртэл өөд болчихсон. Чамаас болж.. тийм биз?
-Одоо наадхаасаа илүү хаана байгаагаа таах гээд үз дээ гэхэд нь би ойр хавиа ажиж эхэллээ. Манай зоорь байна. Солонгос дох харшийн минь өнөөх цус үнэртсэн зоорь.
-Би яахаараа энд байдаг юм? Бусад гишүүд яасан? Тэхён хаана байна?
-Уяармаар юм бэ! Тэрнээс өмнө энэ эцэгтээ санаа зов гээд миний урд талруу бараг ухаангүй болсон нэг хүнийг түлхэн унагав. Би удаан харсны эцэст аав минь байх бөгөөд шууд уйлж эхэллээ.
-ААВАА! Сэргээрэй. Үхэж болохгүй шүү гэхэд тэр над руу харан
-Охин минь! Миний Жэннифер!
-Үгүй ээ.. би Жэннифер биш. Би Росианна байна. Хан Бёл байна. Ааваа! Таны алга болсон охин. Росианна Хан байна. Үхэж болохгүй шүү! ХАРААЛ ИДСЭН НОВШ МИНЬ! ЧИ ЕР НЬ ЮУ ХҮСЭЭД БАЙГАА ЮМ? ЯГ ОДОО НАМАЙГ СУЛЛААДАХ!
-Чамайг аавынхаа сүүлийн мөчийг л хараасай гэж хүссэн юм гэхэд би хүлээсээ тайлж чадахгүй байгаадаа бачимдан орилж нүдэн дээр минь үхэж буй аавыгаа харах надад үнэхээрийн хэцүү байгаа учраас зогсолтгүй орилон уйлж байлаа. Гэтэл гаднаас хүмүүс дайрч орж ирэх нь сонсогдон харахад бусад гишүүд минь байх бөгөөд Тэхён гүйж ирсээр миний хүлээсийг тайлав. Би шууд л урд минь хэвтэх аавын толгойг өвдөг дээрээ тавин
-Ааваа! Намайг сонсож байна уу? Намайг харж байна уу? гэхэд гараа сунган
-Миний охин! Миний хөөрхөн охин! Росианна.. Чамайгаа зөндөө их санасан. Маш их хайсан. Миний үзэсгэлэнтэй охин!
-Тийм ээ би Росианна байна. Ааваа! гээд сунгасан цустай гарыг нь барьсаар хацар дээрээ наан
-Удахгүй эндээс гарцгаая. Тэсээрэй..
-Аавыгаа уучлаарай.. Сайн аав байж чадаагүйд.. хайртай шүү.. охин минь! гэхэд гар нь хүчгүйдэн унах нь тэр. Би түүнийг тэвэрсээр цурхиран уйлж эхэллээ.
-ЯАСАН ГЭЖ? ЯАГААД АРАЙ ГЭЖ УУЛЗАЖ БАЙХАД ДАХИАД САЛГАЧИХАЖ БАЙГАА ЮМ БЭ? ЯАГААД? Би бүгдийг нь үгүй хийнэ дээ.. БҮГДИЙГ ЧИНЬ АЛЖ ХАЯНА.. гээд аавыг тэнд нь орхин ойр байсан буугаа авах Нишимура руу дайрлаа. Буудахаасаа өмнө эхлээд цохиж
-Араатан! Хог шаар! Чамайг алчихаад тамд өөрөө хүргэж өгөх болно! БИ ЧАМАЙГ АЛНА ДАА гээд буудаж орхилоо. Гэвч тэр сум Нишимураг онохоос өмнө хамгаалагч нь урдуур нь орчихов. Дахиад буудах гэтэл Тэхён намайг болиулан
-Одоо явах хэрэгтэй. Тэсрэх бөмбөг суурьлуулчихсан байна. Хурдан гарцгаая. Манайхаан хурдан гараарай гэхэд ухаан мэдрэлгүй тулалдаж байсан гишүүд нэг нэгээрээ цуван гарч эхэллээ. Би аавыгаа орхиод явахгүй гэж зөрүүдлээд байсанд Тэхён намайг мөрөн дээрээ тохон тэврээд эрчээрээ гүйв. Яг гарахын даваан дээр бөмбөг дэлбэрсэн бөгөөд бид 2 тэндээсээ шидэгдэх нь тэр..

Ухаан орох үед Тэхён хажууд намайг сахиж байх бөгөөд би шууд л босон
-Аав яасан? гэхэд тэр толгой сэгсэрэв. Би шууд л уйлж эхлэх бөгөөд Тэхён намайг тэврэн тайтгаруулахыг оролдож байв. Би шууд л түүнийг түлхээд
-Чи биз дээ? Ким Тэхён.. Би харсан чиний шивээсыг.. баруун далан дээрх тэр шивээсийг чинь ХАРСАН ГЭЖ БАЙНА. араатан.. би чамайг өөрийнхөө гараар ална даа..

Za aimar urt bolchloo kk

I'm the MAFIA | KTH [ДУУССАН]Where stories live. Discover now