-Өөрөө Росианна Хан мөн үү?
-Тийм ээ..
-Таньд илгээмж ирсэн байна гэлээ би хэнээс ирснийг нь гайхсаар аван өрөөндөө оров. Задалж үзвэл захиа байх бөгөөд ЖЭННИФЕР ХАН хэмээн саатай балаар хөөрхөн бичсэн байв. Нээж үзэхэд дээр нь Ихэр дүү Росианна-д гэжээ. Тэр намайг мэддэг байсан хэрэг үү? Цааш түүний бичсэн захиаг уншиж эхэллээ.
"Миний эрхэм дүү Росианна. Хэрвээ чи энийг уншиж байвал би аль хэдийн энэ хорвоог орхисон гэсэн үг. Чамайг яаж мэдсэн юм бэ гэж үү? Аавыг надаас ямар нэгэн зүйл нууж байгааг мэдсэн учир Тэхён ахыг шалсаар байгаад хэлүүлчихсэн юм. Надад дүү байдгыг. Тэгээд зогсохгүй ихэр дүү. Миний биений нөгөө тал энэ хорвоод оршиж байна шүү дээ. Гэвч түүнийг алга болсон гэсэн. Би гүнээ харамсан явж байхдаа санаандгүй чамайг харсан юм. Тарчигхан гэрт амьдарч байгаа надтай яг ижилхэн төрхтэй тэр охиныг харвал надтай ч ойролцоо насных бололтой. Удалгүй араас чинь дагаж судалж эхэлсэн. Ким Хэжин. Айлын ганц хүүхэд.. Би чамайг хараад л миний нөгөө тал гэдгийг мэдсэн. Нэг ч удаа өөд өөдөөсөө хараад гар гараасаа барилцаж үзээгүй ч чи дэндүү дотно санагдсан. Нэг хэвлийгээс бүрэлдэж төрсөн болохоор байх л даа.. Росианна.. намайг хүмүүс мөшгөж байгаа. FNDY гэх бүлэглэл намайг алхам тутамд дагаж алахаар төлөвлөж байгааг би мэдсэн. Яаж үхэхээ мэдэхгүй байгаа ч хэн нэгнээс тусламж гуйхыг хүсэхгүй байна. Аав ах 2 минь нүгэлтэй ч нүгэлгүй ч хэтэрхий олон хүмүүсийг алсан. Төлөөсөнд нь би явж байгаа хэрэг. Бас чи удахгүй аавтай уулзах болно. Би аав ээж 2т чинь занга тавьчихсан. Тарчигхан амьдардаг хүмүүст мөнгө өгнө хийлгэх ажил байна гэхэд тэд тэр дороо л зөвшөөрсөн. Тэдний очих байршил бол аавын дараагийн аллагын талбай. Тиймээс явсаар тэр чамайг олж охинтой нь адилхан тул зүгээр явуулахгүй. Хаана ч очсон амиа хамгаалахаа битгий март. Чи хэрвээ аавтай нийлсэн бол чамайг ч бас Mystery-н гишүүн болсонд итгэлтэй байна. FNDY тэдний толгойлогч Нишимура Ким. Тэр хүн бол Тэхён ахын цусан төрлийн хүн. Авга ах нь.. Тэхён ахад ч гэсэн 100% итгэх хэрэггүй. Аюултай. Гэхдээ тэр муу хүн биш.. Нишимура аавыг минь онилсон учраас намайг алахаар хүн явуулах болно. Би хэрвээ үхвэл чи заавал өшөөг минь аваарай. Бас заавал амьд үлдэж жаргалтай амьдраарай. Мафийн гол дүрэм юу гэдгийг мэднэ биз дээ? Заавал амьд үлд! Бас.. Нишимура гэх хүн уушигний багтраатай.. галын утаа эсвэл бусад хийнд амархан унадаг. Чамд хэрэг болж магад... Амжилт дүү минь! Чиний эгч Жэннифер.." гэсэн байв. Би
-Тэр мэддэг байжээ. Аав ах 2-нхоо хэн гэдгийг, өөрийнхөө үхэх гэж байсныг хүртэл. Нишимура-н тухай хүртэл дээрээс нь намайг хүртэл тэр явуулсан юм байна. Амлаж байна. Чиний өшөөг заавал авах болно. Хүлээж бай. Нишимура Ким.. гэхдээ үүнийг хэн явуулсанд гайхаж байлаа. Ямар нэгэн хаяг байхгүй байх бөгөөд сайн харвал булан дээр нь Кристиан гээд биччихжээ..
-Тэхён.. баярлалаа.. гэсээр гишүүд цугласан байр луу хөдөллөө.-Сайн байцгаана уу? Mystery бүлгэмийн шинэ толгойлогч Росианна Хан байна. Манай бүлгэмд аюул заналхийлээд байгааг бүгд мэднэ. Саяхан толгойлогч болох аав минь өнгөрсөн. Мөн өв залгамжлах ёстой ах минь ч эзгүй байгаа тул ийнхүү миний бие бүлгэмээ хамгаалахаар ирээд байна. Занал хийлж буй гол хүн болох Нишимура Ким.. FNDY бүлэглэлийн толгойлогч. Тэдний гарт миний ах болох Тэхён ч мөн орсон тул түүнийг аварч тэр бүлэглэлийг үндсээр нь устгах хэрэгтэй. Тэгэхээр ийм төлөвлөгөөтэй байна..
-Жонгүгаа! Бэлэн үү?
-Тийм ээ..
-Хөдөлцгөөе..
YOU ARE READING
I'm the MAFIA | KTH [ДУУССАН]
Mystery / ThrillerЧиний нүднээс би амьдралыг олж хардаг байсан ч дөнгөж сая тэр нүд аньчихлаа. Эхэлсэн:2021.07.22 HaejinJeon