Би сэрэхдээ өнөөх харшдаа сэрсэн бөгөөд шууд босон доош буулаа. Одоо ч толгой минь эргэх агаад би түүнийг үл тоосоор шатан дээр очиход доор байсан гишүүд намайг харан сандарлдацгаав.
-Жэннифер?
-Зүгээр үү? Гэнэт юу болсон бэ? Чи ухаан алдчихсан.
-Бие чинь зүгээр биз? Юм санаж байна уу? гэх тэдний асуултыг үл тоон
-Тэр хаана байна? Алберт хаана байна? Алчихсан уу? Үгүй биз дээ?
-Мэдээж үгүй. Тэр доор зооринд байгаа. Тэрнийг толгой нь уу? Хөл гар нь уу гэдгийг мэдэхгүй учраас зүгээр аваад ирсэн гэхийг нь сонсчихоод би шууд доош зоорь луу гүйлээ. Гэвч Тэхён намайг орохын даваан дээр зогсоон
-Яах гэж байгаа юм?
-Надад асуух зүйл байна? Холд!
-Чи одоо ямар харагдаж байгаагаа хар даа. Тэр чамаас айхгүй. Тиймээс юу ч хэлэхгүй гэхэд би өөрийгөө харав. Яг л өвдөөд эмнэлэгт хэвтэж байгаа ахлах сургуулийн сурагч шиг. Үнээн. Тэр ийм надаас айхгүй. Би бушуу буцан өрөө рүүгээ гүйлээ. Бэлэн болсоор буцан зоорь луу буув.
Намайг зоорь руу ороход тэр цусандаа баригдан 4 мөчөө хүлээлэн зогсож байх ажээ. Би шууд очин
-Энэ ямар утгатай шивээс юм?
-...
-ХЭЛЭЭЧ!
-Яагаад хэлнэ гэж?
-Үхэхийг хүсээ юу?
-Чи нөгөө ихрээсээ өөр юм аа. Тэр их сул дорой охин байсан. Харин чиний нүднээс би буцалж буй уур хилэнг харж байна. Халуухан юм гэхэд миний уур бүр л буцлан цаанаас ташуур авчирав. Шал руу цохих үед тэр чимээ зоориор нэг цууриатах бол тэр улам л намайг өдөж байв..
-Чи гэхдээ яаж төрсөн эцгээ олж ирсэн юм? Нөгөө эцэг эх шиг юмнууд чинь яагаав? Ааааш.. хөгийн туниа амьтад ганц хүүхэд цагдаад байж чадахгүй гэхэд би түүнийг ташуурдаж орхилоо.
-Чи миний амьдралд ч бас оролцжээ. Би чамайг жинхнээсээ цааш харуулна даа.
-Үнэхээр уур омогтой юм аа.
-Чи өмнөх эцэг эхтэй минь ямар холбоотой юм?
-Өмнөх өө? Аан.. тэд чинь миний гар хөл байсан юм шдээ.. Насан туршдаа... Би чамайг хулгайлахыг тушаасан. Тэд эхлээд өөрсдөө надаас гуйсан юм. Хүүхэдтэй болохыг хүссэн ч бүтэхгүй байна туслаач гээд. Тэгээд л нэг сумаар 2 туулай. Роберт чамайг алдаад эхнэр нь ч үхчихсэн. Тэр өмнөх эцэг эхийн чинь ч хүсэл биелсэн гэхэд би түүнийг шууд л буудчихав. Тэгээд тулж очоод
-Энэ шивээс чинь ямар утгатай юм? Дахиад асууя. Өөр бүлгэм үү? Толгойлогч нь хэн юм? гэхэд тэр будуулснаас болж цусандаа хахаж цацаж эхлэв. Үнэхээр тэсээгүй бололтой Тэхён орж ирэн намайг болиулахыг оролдов. Улаан мэдрэл болон дайрах намайг тэр тэврээд
-Болно оо. Тэр хэлэхээсээ өмнө үхэх нь байна.
-Үгүй ээ. Тэр үхэхгүй. Сайн сонс. Чиний амин хэсэгт сум хүрээгүй. Үхэх нь үнэн ч маш удаан тарчилж үхэх болно. Тиймээс хэлээдэх.. ЯМАР УЧИРТАЙ ШИВЭЭС ЮМ?
-FNDY..
-Юу гэнэ ээ?
-F N D Y... гэж хэлчихээд тэр үхчихлээ. Би тэхёноос мултаран Алберт дээр очин судасны цохилтыг нь шалгах ч мэдрэгдсэнгүй. Би шууд л сая сонссон зүйлээ бататгахыг хүсэн
-F.. N.. D.. тэгээд юу гэлээ? Y.. тийм ээ..
-Жэннифер? Яачихаад байгаа юм бэ? Юу болоод байгаа юм?
-Холд гэсээр би шууд л түүнийг зөрж дээш гаран
-ЖЭЙХӨП! ЖЭЙХӨП!
-Яасан бээ?
-Энийг олоодох. FNDY.. Ямар учиртай юу болохыг нь хурдал гээд намайг сандран хумсаа мэрж эхлэхэд Хоби ч мөн сандаран
-О..ойлголоо..
Удалгүй Тэхён ирэн сандарах миний мөрнөөс зулгаасаар
-Жэннифер? ЖЭННИФЕР!
-Юу?
-Яагаад байгаа юм бэ? Юу болсон юм?
-Би.. Росианна.. би бол Росианна Хан.. Хан Бёл.. Би мөн..
-Юу?
-Би санасан. Тэр шивээс өмнөх аавын минь нуруун дээр байдаг шивээс. Тэр сая өөрөө хэлсэн. Намайг хулгайл гэж өмнөх эцэг эхэд минь даалгаснаа.. тэгэхээр би мөн биз дээ? Росианна Хан.. Намайг гэдгийг батлах бусад зүйлсийг ч санаж байна.. гээд гэнэт санав.
-Аав? Аав руу залга. Надаас үс хумс авсан гэсэн биз дээ? Шинжилгээнд өгсөн эсэхийг нь асуу.. Хурдал..Нөгөө талд~
-Эзэнтээн, Алберт үхчихсэн гэж байна. Калифорнийн Роберт Хан- хүмүүст. Бас бага эзэнтэн Ким ч тэнд байсан байна...
-Тэгвэл бид ч бас очицгоох уу даа. Мм?..Adminiihaa tusuulliin bichlegiig uzdeg humuus bnuu kk.. bwl zwl neg holion bantan boldogiig meddeg blgude te😂
YOU ARE READING
I'm the MAFIA | KTH [ДУУССАН]
Misterio / SuspensoЧиний нүднээс би амьдралыг олж хардаг байсан ч дөнгөж сая тэр нүд аньчихлаа. Эхэлсэн:2021.07.22 HaejinJeon