Chapter 9

539 45 3
                                    

-FNDY.. FIND YOU буюу чамайг олох болно гэсэн үгний товчлол. Бас нэгэн том бүлэглэл. Гэхдээ гишүүдийн бүрэлдэхүүн нь маш хүчирхэг. Бүгд өөр өөр бүлгэмийнх ч нийлж энэ бүлэглэлийг үүсгэдэг. Бүх гишүүд бие нь дээрээ тийм шивээстэй. Бас нэг зүйл байна. Шивээс бугуйн дээр нь байвал нилээн том хэргэм зэрэгтэй. Зүүн далан дээр нь бол зүгээр энгийн гар хөл нь баруун дал нь дээр нь бол бараг л толгой хүмүүсийн нэг. Харин хүзүүн дээр нь байвал тэр хүн толгой нь. Зөвхөн ганцхан хүн хүзүүн дээрээ шивээстэй. Шивээс нь ч мөн луужингаар байршлыг нь тогтоож зангуугаар зүгээ тааруулж олсоор барьж авна гэсэн утгатай юм байна. Дэлхий даяар бүх орнуудад тэдний хүмүүс оршдог. Сллонгост ч Калифорнид ч тэр.. одоогоор хүзүүндээ шивээстэй байгаа хүн Японд байна. Гэхдээ түүнээс гадна хэд хэдэн оронд ч байна гэж зааж байгаа болохоор яг хаана байгааг нь мэдэх арга алга хэмээсээр Хусог учрыг нь олж ядан сууна. Би
-Тэгвэл эхлээд энд байгаа баруун даландаа шивээстэй толгой хүмүүсээс нь эхлэе. Хайж ол!
-Ойлголоо..

-Калифорнид нийттэй баруун мөрөндөө шивээстэй 6 хүн байна. Эхнээс нь очиж үзэцгээх үү?
-Мэдээж.. РМ! Бидэнд төлөвлөгөө хэрэгтэй байна..
-Тэр амархаан!

РМ самбарын урд гаран
-Хамгийн эхний хүн. Нэр У Сэүн. Баруун далан дээрээ шивээстэй. Калифорнид биднээс холгүй хувийн харш нь байдаг. Өнөө шөнө дайрах болно. Хуучнаараа явцгаая.
-Мэдлээ..

Бидний даалгавар эхлэхээс өмнө Тэхён бид 2 түр гадуур салхилахаар болцгоосон юм.
-Тэхён?
-Мм?
-Би аавын охин байж магадгүй болчихсон. Харин чи төрсөн хүү нь биш. Бид үнэхээр яаж ч байсан цус холилдохгүй юм аа гэсээр би хөнгөн инээд алдав.
-Тийм ээ. Яг нэг зүйл хэлээд байгаа юм шиг..
-Юуг?
-Гэхдээ чи яагаад намайг дээрээс хойш чи чи гээд байгаа юм. Би чамаас нилээн хэд ах юмсан.
-Тэгж дуудаад сурчихсан болохоор л.. одооноос ах гэж дуудъя даа... Ахаа..
-Ахаа? /Убба?/
-Та хэзээ болтол энэ ажлыг хийх юм?
-Үхэн үхтлээ.. надад хийх зүйл байгаа..
-Би танд сайн..
-Мэднэ ээ..
-Ёстой нээрээ.. би ямар мэдэх үгүйг чинь асуусан юм уу? гэсээр уурлаж эхэллээ.
-Тэгээд юу гэх юм? Хөөх яаанаа баярлалаа гэх юм уу?
-Тэгсэн ч гэсэн.. Та.. намайг дүүгээсээ өөрөөр харж байсан удаа байгаа юу?
-Харин л дээ..
-Ёстой нэг.. хүн тавлахдаа албертаас сайн юм хэмээн шоглоход тэрний царай барайгаад явчихав. Яг өмнөх удаагийнх шиг. Миний наргиа түүнд тийм хүнд тусаад байдаг юм байх даа. Гэвч удалгүй буцан хэвийн төрхөндөө орж
-Би ч гэсэн чамд сайн юм шиг байна. Үерхэцгээе гэхтэй зэрэгцэн утас дугаран яаралтай буцаж ир хэмээн РМ тушаав.

Бид гэр лүү ороход бусад гишүүд өөрсдийгөө бэлдэн тоноглоцгоож байв. Тэдэн дундаас РМ
-У Сэүн өнөө орой Япон руу явах гэж байна. Бид яг одоо л очиж барьж авахгүй бол нэг хүнээ алдах нь. Та 2 ч гэсэн хурдан бэлдэцгээ.
-МЭДЛЭЭ!

Хуучнаараа РМ Жэйхөп 2 гадаа үлдэж Жимин Юнги 2 буугаа цэнэглэн хүлээнэ. Энэ удаа Жин бидэнтэй цуг оров. Эхнээс нь хамгаалагч нарыг нь чимээгүй устгаж явсаар гол буюу У Сэүн байгаа өрөөнд оров. Гэвч түүний царай ч бас биднийг харан цочирдож эхэллээ. Дахиад надаас болсон лав биш бололтой. Түүний харан хөл нь чичигнэж буй зүг рүү харахад Тэхён байх ажээ. Удалгүй айгаагүй дүр эсгэн
-Ямар гэнэтийн зочид вэ?
-Танай толгойлогч чинь хэн юм?
-Юун толгойлогч?
-FNDY... Толгой хүн нь хэн юм?
-Мэдэхгүй ээ.. гэхэд би түүн рүү дайрч очин цамцийг нь тайлахад нээрээ л баруун далан дээрээ өнөөх шивээстэй юм байна.
-Чи одоо зугтаж чадахгүй. Хэл! гээд би мөрийг нь мушгин ширээн дээр дарлаа.
-Нишимура.. Ким..
-Юу?
-Нишимура Ким..
-Хаана байна одоо? хэмээн намайг үргэлжлүүлэн түүнийг байцаахад Тэхён
-Одоо болно оо. Наадах чинь энэнээс илүүг хэлэхгүй биз? Хүмүүсээ аваад буцаж бай. Би дуусгачихаад очно.
-За яахав гээд би гараа тавин бусад гишүүдээ дагуулан гарлаа..

Өрөөнд үлдсэн 2 хүний ярианаас..

-Бага эзэнтээн.. миний буруу.. би үхвэл таарна..
-Тийм ээ.. чи үхвэл таарна..
-Гэхдээ ганц удаа харж үзэж болохгүй юу?
-Яалаа гэж? Тамд уулзацгаая...

ТҮС..

-Бага эзэнтэн?

I'm the MAFIA | KTH [ДУУССАН]Where stories live. Discover now