Chapter 2

761 57 3
                                    

Намайг үг хэлэхийн завдалгүй хар хувцастай хүмүүс гарч ирэн тэр эгчийг холдуулсаар намайг дотогш оруулав. Гэр лүү ороход Тэхён гэх өдрийн хүү манайд ирчихсэн буйдан дээр сууж байх ажээ. Би гайхан

-Чи чинь нөгөө.. энд юу хийж байгаа юм?
-Jennifer... plss.. it's me.. Kristian Han.. what's wrong with you? You made me so angry.. Plss... Don't try me.. okay гэсээр англиар ярьж эхлэхэд нь би хагас хугас ойлгосон ч цаад утгыг нь ойлгож чадсангүй.
-Та нар чинь бүгд яагаад байгаа юм бээ? Би Жэннифер гээч чинь биш, бас чиний хэн байх, энэ гэр хэнийх байх надад хамаагүй.
-Сайн сонс.. Чи бол Жэннифер Хан. Солонгос нэр чинь Хан Соль.. Би бол чиний ах Кристиан Хан. Миний Солонгос нэр Тэхён. Сайн тогтоож ав. Чи Калифорнийн хамгийн том, хамгийн хүчирхэг бизнесмэн Роберт Хан-ий бага охин. Ойлгосон уу? Бид ихэр ах дүү гэсээр миний мөрнөөс зууран надад ойлгуулах гэж хичээнэ. Гэвч сүүлд нь миний чих рүү ойртон
-Ким Хэжин. Амьд үлдмээр байвал сайн жүжиглэ. Ямар нэгэн юм болвол би арыг нь дааж дийлэхгүй шүү гэж шивнэн холдлоо.
Дээд давхраас аав гэгч тэр хүн
-Та 2 юу хийж байгаа юм? гэхэд Тэхён
-Соль-н тоглоом дэндээд байхаар нь боль л гэж байсан юм аа гэсээр над руу харчихаад дээш өрөө рүүгээ явлаа. Би түүний ярьсан бүхнээс би жүжиглэх хэрэгтэй. Энэ Жэннифер хан гэгчийн дүрд тоглох хэрэгтэй байх нь. Гэхдээ яагаад? Энэ үхчихсэн юм уу? Алга болчихсон юм уу? Яагаад би энэний оронд гэж? Бас алдаа гаргаж болохгүй. Тэр миний ах. Тэр миний аав. Чадахгүй бол үхнэ гэж үү? Заа үгүй байлгүй дээ гэсээр шинэ гэртээ дасахыг хичээн гал тогооноос ус идэх юм авсаар дээш өрөөндөө орж хичээлээ хийж эхэллээ. Энэ боломжийг ашиглаад бүх хоцрогдолоо арилгах хэрэгтэй.

Цаг хэд болсныг ч үл харан сууж байтал гэнэт хэн нэгэн хаалга тогшив. Би орохыг зөвшөөрвөл нөгөө аав гээч хүн байна.
-Охин минь! Хичээлээ хийж байгаа юм уу?
-Тийм ээ.. Би бодсоноос их хоцрогдолтой юм.
-Чиний өглөөний тоглоом чинь дууссан бололтой, тийм үү?
-Мэдээж.. би зүгээр л гэнэт өөр хүн болчихвол та нарыг яаж хүлээж авахыг харахыг хүссэн юм.
-Сайн охин гэсээр гарав. Би сая нүдээ ч цавчилгүй худлаа ярьчихлаа. Гайхалтай. Амьдралдаа ч харж байгаагүй хүнийг аав гэж дуудан үнсүүлэх надад үнэхээр жигшмээр санагдаж байна.

Би нэгэнт л энд амьд үлдэхийн тулд тулаанд орох хэрэгтэйг ойлгосон тул аав гэх хүнийг гарсны дараа араас нь дагалаа. Өрөөндөө орох үед хаалган дээр нь очиж чагнан зогсоход
-Чи тэрэнд сайн зааж өгсөн бололтой.
-Та тэрнийг алахгүй биз дээ?
-Тэр энэ хэвээрээ сайн байвал би юу гэж алах юм?
-Ойлголоо гэсээр тэр гэнэт хаалга онгойлгочихов. Би яг баригдах гэж байсан бөгөөд Тэхён намайг чирсээр өрөөнд минь оруулаад
-Чи чинь галзуурчихаа юу? Юу хийгээд байгаа юм?
-Та нар яг юу юм бэ?
-Чи сонсоогүй юм уу? Чамайг сайн байгаад байвал тэр алахгүй. Харин ингээд уурыг нь хүргэх юм бол чамд маргааш гэж үгүй.
-Яагаад заавал би гэж? Ямар учиртайг нь ядаж хэлчихээч дээ.. гэхэд тэр бодолхийлснээ
-Би чамд ямар учиртайг нь хэлж чадахгүй. Гэхдээ харуулах юм байна гээд бугуйнаас минь барин аяархан шатаар доош буув. Бид зогсолтгүй доош явсаар л байв. Харанхуй учраас надад юу ч тод харагдахгүй байх боловч Тэхён бараг л нүдээ аньсан ч олохоор газар бололтой. Шатаар доошлоод л байв. Энэ шат ийм их байл уу? Гэнэт нэг л тавгүй үнэр үнэртэж эхэллээ. Би эхэндээ юуний үнэрийг нь мэдээгүй ч сүүлд нь ойлгосон юм.
-Цус?
-Чимээгүй..

Бид явсаар нэгэн өрөөнд орж ирвэл түүний цонхоор байшингийн доорх зоорь бүхэлдээ харагдах хяналтын өрөө байх ажээ.. Тэхён
-Хар! тэр хүнийг таньж байна уу? гэхэд нь л би гар хөлөө сандалтай хүлүүлэн цусандаа баригдаж ухаан алдсан эмэгтэйг олж харлаа. Сайн харвал өдөрхөн миний гарнаас зууран гэртээ харъцгаая гэсэн эгч байв. Би өдөр таарсан эгч гэдгийг төвөггүй таньсан ч удаан харах тусам нэг л танил харагдаж эхлэв.
-Нагац эгч?

Ta nar huleej bai. Udku ulam goy ym bolno.. haha

I'm the MAFIA | KTH [ДУУССАН]Where stories live. Discover now