-Росианна, босоорой! гээд гараа сунгахад нь би босон
-Тэнэг хүүрнүүд вэ! Хүн аллаа шдээ гэхэд Жин толгойгоо маажсаар
-Арай хэтрүүлчихлээ..
-Тэхёныг босгоод хурдан машинд суулга. Хүн амьтан харахаас өмнө.. гэхэд гишүүд түүнийг өргөсөөр машинд суулгалаа.Flashback
Росианна, бурхан минь! Чи зүгээр үү? Яаж ирсэн юм? Тэхён чамайг явуулсан хэрэг үү?
-Үгүй ээ, та нарыг алахаар ирсэн юм. Уучлаарай залуусаа..
-Юу? гэхэд нь би хажууд байх дэр лүү нэг удаа буудав. Тэд цочин
-Росианна?
-Уучил.. би та нарыг алах даалгавартай ирсэн. Гэхдээ та нарт ч гэсэн өгөх даалгавар байна. Mystery бүлгэм дахиад босох хэрэгтэй. Аав үхэж өв залгамжлах ёстой Тэхён ч байхгүй тул би толгойлогчийн суудлыг авах хэрэгтэй. Та нар эндээс зугтаад нуугд! Зүсээ хувирга! Яасан ч амьд байгаагаа мэдэгдэж болохгүй. Тэгвэл би ч та нар ч бүгд үхнэ. Mystery-н бүх толгой хүмүүсийг цуглуул. Дахиад босоход хэрэгтэй бүхнийг бэлд.
-Ойлголоо.
-Энэ удаа хотын гадна байдаг Жин-ы харшид очиж нуугдсан нь дээр байх. Би ч гэсэн удахгүй очих болохоор удахгүй уулзана гэж найдъя. Хүлээж байгаарай.. Бас уучлаарай ахлагч минь,таны харшийг шатаах хэрэгтэй болох нь дээ гээд дахиад 5 удаа буудан гал тавьсаар гаран одов. Буцахдаа нохойн цус биедээ түрхсээр тэхёны өрөөрүү орлоо..Flashback end
Жиний харшны доод зооринд Тэхёны нүдийг боон сандалтай хүлсэн байх ажээ. Тэхён орилон
-Намайг суллаач! Сонсохгүй байна уу? Росианна хаана байна? Тэр амьд уу?
-Жоохон аяар л даа. Ямар чанга орилдог юм бээ? Тэр хүүхэн чинь үхчихсэн. Тийм болохоор битгий орилоод бай..
-Юу? Үхчихсэн? Яагаад? Та нар ер нь хэн юм бээ? Энэ нүдний боолтоо аваач дээ.. хэмээн орилсоор байсанд хоолойгоо өөрчлөн ярьж байсан Хусог инээд алдсаар тэхёныг тэнд нь үлдээгээд гараад явчихав. Дээш зочны өрөөнд орж ирэх үед нь би
-За юу болсон?
-Чамайг үхчихсэн гэсэн чинь бараг уйлж байна, хөөрхий..
-За тэгэхээр.. РМ толгой хүмүүсийг цуглуулсан уу?
-Тийм ээ, бүгдийг бэлдсэн.
-Сайн байна. Өнөө шөнө Нишимура-н харш руу дайрч түүнийг устгана. Тэхёныг РМ хараад үлд. Түүнийг яасан ч суллаж болохгүй. Бас.. битгий гэмтээгээрэй..
-Ойлголоо..
-За тэгвэл хөдөлцгөөе, залуусаа.. гээд бид хөдөллөө.Оройн 21 цаг. Нишимура-н харшид иртэл урьдын адил үүдэнд нь хамгаалагч нар байх бөгөөд би тэднийг алчихаад цааш аяархан явж байв. Дээш шатаар өгсөх замдаа ч мөн тэднийг цааш харуулсаар байх бөгөөд Нишимура-н өрөөнд ороход тэр над руу гайхахаасаа илүү мэдэж байсан харцаар инээн
-Ийм болохоор л алах хэрэгтэй байсан юм. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэж. Чи анхнаасаа л ийм санаатай орж ирсэн биз дээ?
-Ахаа хамхи. Чи одоо дууссан. Чамд гарах гарц байхгүй.
-Яагаад байхгүй гэж? гээд гараа дохиход цаад өрөөнөөс нь хэн нэгэн гарч ирэн түүний ард очин зогслоо.
-Тэхён? Чи яаж энд?
-Чи биднийг дутуу үнэлэх хэрэггүй байсан юм. Росианна Хан! Одоо харин чи дууссан хэмээн Нишимура хэлэхэд Тэхён над руу буу тулгах нь тэр. Хайртай залуугийн минь надруу тулгах бууг харан зогсоно гэдэг ямар аймшигтай болохыг даанч мэдсэнгүй.
-Тэхён?
-Би чамд итгэсэн. Чамд үнэхээр хайртай байсан. Гэтэл чи..
-Би чамайг хуурсан минь үнэн. Гэхдээ би чамайг гэмтээхийг хүртэл хүсээгүй тул сайн харж байгаарай гээд орхисон. Энэ араатанг ч гэсэн зүйл дуусгачихаад чамтай хамт явах гээд онгоцны тасалбар хүртэл авчихсан байсан юм шүү. Энэ хар. Лондон руу нисэх 2 хүний тасалбар. Одоо чи энд намайг алах цагт бүх зүйл дайн болж өрнөх болно гэхэд Жимин хажуунаас
-РМ хаана байна? Тэр яасан? гэхэд Тэхён хорон инээн нэг хүн рүү дохитол тэр хагас ухаантай болсон РМ-г оруулж ирэн газар шидэв. Хамаг юм нь цус болсон дээр хөл рүүгээ хүртэл будуулчихаж.. Жимин РМ дээр очин цус алдах хэсэг дээр нь даран над руу бүлтгэнэнэ.
-Тэхён? Чи одоо яах гэж байгаа юм тэгээд? Намайг алах юм уу? гэхэд тэр юм дугарсангүй. Гэтэл Нишимура
-Тийм ээ, тэр чамайг ална. Ал тэхён! гэхэд би Тэхён руу нүд цавчилгүй ширтэж байлаа. Битгий, хайрт минь! Чи ийм хүн биш шүү дээ. Битгий буруу сонголт хий гэж дотроо шивнэсээр аягандаа дүүрсэн нулимсийг тэвчиж ядан ширтэнэ. Гэтэл Тэхён
-Би чадахгүй нь ээ.. гэхэд
-Тэгвэл би чадна гээд Нишимура бууг нь булааж аван над руу буудав.ТҮС!
Баяртай хайрт минь! Тэхён аа дахиад жоохон хүлээсэн бол бид аз жаргалтай байж болох байлаа. Энэ мууг алчихаад би чам дээрээ гүйгээд очих гэж байсан юм шдээ. Тэгтэл чи эцсээ хүртэл энэ араатанг өмөөрсөөр намайг үхэхэд хүргэчих юм гэж үү? Дахиад жоохон хүлээчихгүй дээ!!
YOU ARE READING
I'm the MAFIA | KTH [ДУУССАН]
Mystery / ThrillerЧиний нүднээс би амьдралыг олж хардаг байсан ч дөнгөж сая тэр нүд аньчихлаа. Эхэлсэн:2021.07.22 HaejinJeon