Chapter 19

503 48 6
                                    

Гаднаас жинхэнэ цагдаагийн машины дуу сонсогдож эхлэх үед хэдийн гелинд мансуурсан FNDY-н хүмүүсийг тэнд нь орхилоо. Тэхёныг аван хамаг хурдаараа Жиний харшид ирсэн бөгөөд тэр одоо ч ухаангүй байх ажээ. Жин шархыг нь цэвэрлэн боож өгөөд оронд хэвтүүлэв. Тэр өдрөөс хойш 3 хоногийн турш Тэхён ухаангүй байсан бөгөөд би шөнө бүр түүнийг сахин сэргээх талаас нь үзэж байв. 4 дэх өдрийн өглөө. Гишүүд өглөөний цайгаа ууж байсан бөгөөд би ч мөн тэдэнтэй нэгдлээ. Нишимура цагдаад баригдсан нь баттай болсон бөгөөд нотлох баримтууд ч гарч ирсэн гэхийг хусогоос сонсох таатай байлаа. Энэ удаагийн хэрэг ингээд дуусах тийшээ хандаж байгаа учраас удаан хугацаанд хэцүү нөхцөлд ажилласан гишүүдэд амралтаа аван ахлагчаа очиж эргэхийг санал болгов. Бидний хөгжилтэй ч юм шиг гунигтай ч юм шиг өглөөний цайн дундуур дээд давхараас ямар нэгэн чимээ гарч түр саатахад хүргэлээ. Би бүгд юу болоод байгааг тааж ядан дээш хартал толгойгоо барин шатан дээр зогсох Тэхён байх ажээ. Тэр сэрчихэж..
-Тэхён! Бурхан минь! Чи сэрчихэж. Би чинь яаж байна?
-Надад хоол өгөөч.. гэхээс өөр зүйл тэр хэлсэнгүй. Жин хоол аягалж өгөн суулгахад өлсөж үхэх гэж байсан хүн шиг ам руугаа чихих ажээ. Магадгүй өлсөөд сэрчихсэн байж ч болох л юм байна.
-Тэхён! Тайван ид..
Тэр идэж дуусаад бидэн рүү учир битүүлэг ширтэж эхлэв. Тэхён
-Би хаана байна?
-Манайд..
-Би яагаад энд байгаа юм? Сүүлд авга ахтай уулзах гээд зоорь луу бууж байсан гэсээр бодож эхлэв. Би
-Авга ах чинь чамайг алах гэсэн. Бас өөрөө ч цагдаа нарт баригдчихсан байгаа..
-Юу? Тэгэхээр бид одоо Солонгост байгаа юм уу?
-Тийм ээ.. яасан?
-Болохгүй ээ.. Япон дох харшаас заавал авах ёстой зүйл байгаа..
-Тэр чинь юу юм?
-Саяхан надад Жэннифер Хан гэж хаягласан захиа ирсэн. Тэрийг нээж үзэх гэж байгаад амжилгүй энд ирчихсэн байна. Тэрийг юу гэдгийг мэдэх хэрэгтэй..
-Тэгвэл очиж авцгаая. Тэрнээс өмнө чи биеээ тэнхрүүл. Ойлгосон уу? гэхэд Тэхён толгой дохилоо..

Бид түүнээс хойш 3 хоногийн дараа буюу тэхёны бие хавь илүү сайжирсан үед Япон руу нислээ. Хуучин харшийг нь цагдаа нар битүүмжилсэн байх бөгөөд бид нууцаар нэвтэрэхээс өөр аргагүй болов. Жонгүг Тэхён бид 3 л орсон бөгөөд бусад гишүүд гадаа байдлыг ажиглан хүлээж байгаа. Тэхён хайсан зүйлээ саадгүй олж бид буцахаар хөдлөлөө. Гэвч бүх зүйл үүн шиг хурдан болсонгүй. Хэн нэгэн тэр өрөөний хаалгыг маш хүчтэй өшиглөн орж ирэх үед бид бүгд цочиролд орсон юм. Би
-Нишимура? Чи яаж гарч ирсэн юм? Юу болоод байгаа юм?
-Би бол Нишимура Ким. FNDY бүлэглэлийн толгойлогч. Намайг тийм ч амар буулгана гэж байхгүй гэх үед нь би гадаа ямар байгааг асуухаар холбоогоо асаасан ч Хусог хариу өгөхгүй байв. Жиминтэй холбогдоход тэр ч мөн Хусогийг хариу өгөхгүй байгааг гайхаж шалгахаар явлаа гэдгээ мэдэгдлээ. Нишимура
-Тэхёнаа! Ах нь чамайг тэр муу новшийн гараас суллаж 20-н жил өсгөлөө. Гэтэл чи ачийг минь ингэж хариулж байгаа юм уу?
-Ахаа! Би зөвхөн өөрийнхөө зөв гэж бодсон талдаа л ажиллах болно. Таныг яаж гарсныг мэдэхгүй ч намайг алах гэж байсныг чинь сайн санаж байна. Тиймээс бид одоо дайснууд гэсэн үг үү?
-Дайсан юм бол.. нэг нь үхэж байж л энэ дайн дуусах нь дээ. Дүү минь гэсээр хамгаалагч нартаа дайрахыг тушаах нь тэр. Тэд бидэн рүү дайран Жонгүг бид 2 асуудалгүй дарж байсан бөгөөд түүний хамгаалагч нэмэгдэхийн хэрээр бид 3 3-уулаа гар нийлэн үзэлцэж байлаа. Гэвч удалгүй хэн нэгний буун дуу гарах үед эргэж харсан бөгөөд намайг араас тэвэрсэн Тэхён сүүлийн удаа инээмсэглэх царай нь барайсаар хөл алдан унав. Би хэтэрхий их гайхсандаа юу болсоныг ч ойлгож чадаагүй байтал түүний нуруунд нойтон зүйл мэдрэгдэв. Гараа хартал цус.. Би
-Тэхён! Үгүй ээ.. тэсээрэй.. Жоохон тэсчих.. ухаан алдаж болохгүй шүү..
Нишимура намайг буудсан ч Тэхён миний урдуур орчихож. Яаж байгаа тэнэг амьтан бэ? Жонгүг орилсоор Нишимура руу дайрч хөл болон гарыг нь хугалаад амжив. Тэхён цусандаа хахаж цацсаар
-Росианна.. энэ захиаг чи заавал уншиж үзээрэй. Жэннифер-н гэрээслэл ч байж магадгүй. Намайг үхвэл Намжүүн ахын хажууд оршуулж өгөөрэй. Сайн найз залуу бас ах ч байж чадаагүйд уучлаарай. Хайртай шүү.. Росианна гэсээр нүд нь анилдан гунигтай ч инээж байсан царай нь алга болох нь тэр. Би тэхёныг тэврэн цурхиран уйлж эхэллээ.
-ЧИ ЯАЖ БАЙГАА ЮМ БЭ? ЧИНИЙ ДҮҮ ШДЭЭ. ЯАЖ ЧАДАЖ БАЙНА АА? ХҮРЭХЭЭС Ч ЭМЭЭДЭГ ТЭРНИЙГ МИНЬ ЧИ АЛЧИХЛАА. Чи алчихлаа. Тэхёнаа! Нүдээ нээ л дээ. Намайг битгий орхиоч дээ. КИМ ТЭХЁНННН! Буцаад ир. БУЦААД ИР ГЭЖ БАЙНА ШҮҮ.. гэсээр цурхиран уйлах би одоо дэндүү өрөвдөлтэй харагдана. Чи үнэхээр намайг орхиод явчихаж байгаа юм уу? Цээж минь хөндүүрлэж түүний дотор цохилох зүрх минь өвдөж эхэллээ. Хайр ийм л хэцүү. Хэн нэгэн нь түрүүлээд хорвоог орхих үед нөгөө нэг нь хамгийн аймшигтай өвдөлтийг мэдрэн гашуун нулимсаа амссаар хүйтэн хөнжилтэйгөө үлддэг. Хайр ийм л аюултай..

Odoo 1 eswel 2 part. Tgl duuslaadaa kk.. Huuy ta nariin idewh haachchihwaa...

I'm the MAFIA | KTH [ДУУССАН]Where stories live. Discover now