-ТА ЧИНЬ ЯАЖ БАЙНА АА? БИТГИЙ!! хэмээн Тэхён орилсоор чадлаараа авга ахынхаа бууны чиглэлийг өөрчилж чадсан юм. Сум миний зүүн гарыг оносон бөгөөд цус их алдаж байлаа. Тэхён над дээр гүйж ирэн
-Бурхан минь! Оночихож! АВГА АХАА! Түүнээр битгий оролд гэж би гуйсан шдээ!
-Чи одоо энэ муу хүүхнээс болж надтай тэрсэлдэх гээд байгаа юм уу? Яг одоо сонго. Энэ үү? Би юу? гэхэд Тэхён үг хэлж чадахгүй байв. Би
-Хусогаа, РМ-г дагуулаад түрүүлээд явж бай. Болгоомжтой байгаарай. Бид удахгүй араас чинь очиноо..
-Ойлголоо, болгоомжтой байдаг юм шүү гээд Хусог РМ-г дагуулж гарахаар үүдийг чиглэв. Гэвч тийм зүйл болсонгүй. Нишимура дахин РМ-н нөгөө хөл рүү буудчихав. Тэр одоо зогсож ч чадахгүй байх бөгөөд Нишимура
-Эндээс хэн ч гарахгүй. Тэр тусмаа та нар яасан ч амьд гарахгүй. Би амлаж байна. Бас танай ахлагч ингээд дуусч байна гээд РМ-н нуруу толгой хэсэг руу буудчих бөгөөд тэр угийн хагас ухаантай байсан дээр бүр ухаангүй болон газар тэрийн унав. Би түүн дээр очин
-ҮГҮЙ ЭЭ... РМ.. Намжүүнаа! Ухаан ороорой. Үхэж болохгүй шүү.. Бүгдээрээ удахгүй гэртээ харих болохоор тэсдэг юм шүү.. гэхэд тэр цусандаа хахаж цацан ямар нэгэн юм хэлнэ.
-Уучлаарай.. заавал амьд үлдээд тэр мууг цааш нь харуулаарай. Чамтай хамтарч ажиллах сайхан байлаа. Баяртай гээд бие нь ямар ч хөдөлгөөнгүй болох нь тэр. Би дэргэд нь суун цурхиран уйлах бол удалгүй Нишимура-н хорон инээд тэр өрөөгөөр нэг хадах нь тэр. Жин уурандаа дийлдэн Нишимура-руу дайрч хамаг чадлаараа орилсоор ширээн дээр гишгэн түүн рүү үсэрсэн ч тэр дахиад л буудчихав. Би
-ЖИИИН!! Үгүй ээ.. дахиад л биш шүү.. Чи яаж байгаа юм бээ? гээд газар хэвтэх түүн дээр очин хариулт эрэхэд
-Миний хамтрагч нараар оролдсон хэн ч амьд үлдэхгүй гээд зүв зүгээр босоод ирэв. Би гайхан суувал тэр гадуураа өмссөн сорочкон цамцныхаа товчийг тайлтал дотроо сум нэвтрүүлдэггүй хантааз өмсчихсөн байжээ.
-Ноён Нишимура. Би бол тагнуулч хүн. Энэ зэргийн өөрийгөө хамгаалах юмтай явахгүй бол болохгүй биз дээ? Гишүүдээс хамгийн түрүүнд үхэх магадлалтай нь би болохоор энэнээс ч их юм надад бий. Харин одоо чиний ээлж гээд ар халааснаасаа хутга гаргаж ирэн Нишимура-н хөл рүү шидэж орхих нь тэр. Тэр хөлөө барин нүүрээ үрчийлгэх бол тэнд байсан хамгаалагч нар нь бидэн рүү дайрлаа. Гишүүд бүгд зодуулсан ч цохиулсан ч бууж өгөхгүй байх бөгөөд нилээн удаан тулалдсаны эцэст бид бүх хамгаалагч нарыг нь буулгаж чадсан юм. Тэхён яг аль талд байгаадаа эргэлзэж байгаа тул зүгээр л бүлтгэнэн зогсох бол би тулаан дундуураа түүн дээр очин гараа сунгаад
-Надтай цуг яв. Тэхён аа! Би чамайг энэдээс гаргамаар байна гэхэд Нишимура
-Битгий мөрөөд! Тэхёнаа! Чи арай наад хүүхнээ дагаж явах гэж байгаа юм биш биз дээ? Тэгвэл чи ч тэр наад хүүхэн чинь ч гээд бүгд үхэх болно шүү.. гэхэд Тэхён миний гараас барьсан ч
-Уучлаарай.. би явж чадахгүй.. заавал амьд үлдээрэй. Би чамд хайртай.. Росианна.. гээд Нишимура-г аваад арын хаалгаар гараад зугтчихав. Би
-КИМ ТЭХЁННННН! гэхтэй зэрэгцэн цагдаа нар ирж буй нь сонсогдох бөгөөд Хусог
-Росианна.. хурдан явах хэрэгтэй.. цагдаа нар ирж байна..-Битгий хайрт ахлагч.. Сайхан газар очоорой гэсээр усан бороо цутгах энэхүү өглөө бүгд РМ-г гаргаж өгөхөөр цугласан байлаа. Хар шүхэр, хар хувцастай дээр хэмжээлшгүй их гунигийг агуулсан энэхүү өглөөг бид хэзээ ч мартахгүй.
-Ким Тэхён.. энэ удаа чамайг уучилж чадахгүй нь бололтой..
YOU ARE READING
I'm the MAFIA | KTH [ДУУССАН]
Mystery / ThrillerЧиний нүднээс би амьдралыг олж хардаг байсан ч дөнгөж сая тэр нүд аньчихлаа. Эхэлсэн:2021.07.22 HaejinJeon