Chapter 7

558 44 2
                                    

-Ингээд албан ёсоор бидний баг бүрдлээ. 8 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр.. За бүгд танилцчихсан юм чинь шууд гол ажилдаа оръё.
-Нэр Альберт Ким. Black jack бүлгэмийн толгойлогч. Гэр бүлийн байдал нь нэг хүүтэй. Эхнэр нь нас барсан. Алхам тутамдаа маш олон хамгаалагчтай явдаг. Бидний бай болсон гол шалтгаан бол энэ. Саяхан агуулах руу дайрсан хүмүүсийн биеэн дээрх шивээс. Альбертын биеэн дээр ч мөн байсан. 2 таамаг байна. Нэг дэх нь энэ бол толгойлогч нь. Үгүй бол гар хөл нь. Бидний зорилго энэ шивээсний толгойг олж устгах. Ойлгомжтой юу? гэсээр Хусог гэх залуу урд гаран танилцуулга хийнэ.

-Маргааш орой шууд эхлэнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


-Маргааш орой шууд эхлэнэ. Тэр болтол өөрсдийнхөө хувийн бэлтгэлийг хангаад бэлэн байдалд байцгаагаарай. Мөн өөрсдийгөө яасан ч мэдэгдэж болохгүй. Цагдаа ирвэл шууд зугт. Нотлох баримтаа заавал устга. Мэднэ биз? гэж бидний ахлагч РМ хэлэв.
-ТИЙМ ЭЭ..

Бид Калифорни мужаас чүд чүд зайтай нэгэн ойн гүн дэх байшинд байрлаж байгаа. 3 давхар харштай Робертын эдлэн газарт..

Шөнө унтаж байгаад хар дарсан учраас босч ус уухаар өрөөнөөсөө гарлаа. Тэгэх замдаа гал тогооны ширээн дээр хундагатай виски хөнтөрөх Тэхёнтой ч мөн таарав.
-Тэхён?
-Унтахгүй яагаав?
-Хар дараад.. Чи надад өдрийн яриагаа гүйцээж ярьж өгөхгүй юм уу?
-Тийм л дээ.. Би бүгдийг нь хэлж чадахгүй ч.. Чамайг хэн гэдэг билээ?
-Жэннифер.. бишээ.. Хэжин.. Ким Хэжин..
-Аав ээжийгээ санаж байна уу?
-Үгүй ээ.. Хачирхалтай нь санахгүй байгаа..
-Танай аав ээж 2 чинь болохгүй зүйлээ харсан учраас алуулсан. Харин чи тэнд нь гэрч болон зогсож байсан. Тэгэхээр яасан гэсэн үг вэ?
-Намайг ч бас алах ёстой байж..
-Гэхдээ алаагүй. Чи үхсэн охинтой нь дэндүү адилхан байсан учраас.. Эсвэл чамайг алга болсон охин нь гэж бодсон учраас шалгах гэж авчирсан. Хэрвээ биш бол чи үхнэ. Яагаад гэвэл чи гэрч учраас.. Тиймээс чамайг шалгах гэж л Жэннифер-н дүрд түр тоглуулж байгаа юм. Гэнэт Жэннифер-с гадна өөр охин гэж гарч ирснээ буцаад алга болчихож болохгүй биз дээ? Чи яагаад өмнөх аав ээжээ санахгүй байна гэвэл.. чамд ховс эмчилгээ хийсэн юм. Тэдний дурсамж байгаа ч чи царай төрх нэр гээд юуг нь ч санах боломжгүй. Дахиад бас.. тэгэхдээ генийн шинжилгээ хийлгэх үс хумс ч мөн чамаас авсан. Хариуг нь би мэдэхгүй байна. Надад юу ч хэлээгүй болохоор...
-Үнэхээр адармаатай амьдрал юм аа. Би  өмнөх аав ээжийнхээ төрсөн охин нь мөн эсэхээ санахгүй байгаа болохоор юу ч хэлж чадахгүй нь дээ. Хэрвээ төрсөн охин нь биш бол тэд намайг олсон юм болов уу? Эсвэл Хулгайлсан юм болов уу?
-Одоо амар даа. Өнөөдрийн хувьд хангалттай.
-Тэгвэл.. чи яагаад архи ууж байгаа юм?
-Зүгээр л.. өөрийгөө яг хэн гэдгийг мэдэх гэж.. Ким Тэхён уу? Кристиан Хан уу?

Бидний даалгавар өнөөдөрөөр эхэлж байна.     Альберт Ким-н хувийн Пэнтхаус болох 100 давхар дах оромжинд нь ирлээ. Жэйхөп РМ 2 гадаа машиндаа үлдэж камер болоод бусад зүйлсийг хянан араас зааварчилгаа өгөх ба Жимин Шюга 2 эсрэг талийн барилга дээрээс буугаа цэнэглэн хүлээж байгаа. Тэхён Жонгүг бид 3 орохоор бэлдэж байх хооронд Жин түрүүлж зүсээ хувиргаж орон байдлыг мэдээллэнэ.
-Одоо ороход болно. Хамгаалагч нар нь харагдахгүй байна.
-Ойлголоо.

Бид түүний ажлын өрөө рүү дайран оров. Одоо л яагаад хамгаалагч байгаагүйг нь ойлголоо. Бид урхинд орчихож. Би түрүүлж орох үедээ хаалган дээр биднийг угтсан 4 хамгаалагчийг алсан ч дахиад хэдэн арваараа байна.
Ширээний цаанаас Алберт
-Кристиан! Удаан уулзсангүй шүү. Эртний анд минь.. Би босгоо жоохон өндөрлөчихсөн юм лдаа. Таалагдаж байна уу? Шинэ хамтрагчтай болоо юу? гэсээр надруу харцаа чиглүүлэхдээ үнэхээр сандарах бөгөөд
-Жэннифер Хан? Үгүй ээ тэр үхчихсэн.. Юу вэ? Тэгвэл.. Жэннифер Хан биш юм бол.. арай.. Росианна.. Хан? гэхэд нь би түүнд өгөөш үмхүүлэхийг оролдлоо..
-Намайг таньдаг байх нь ээ. Тийм ээ би Росианна Хан байна. Ихэр эгчийнхээ өшөөг чамаас авчихдаг юм билүү?
-Үгүй ээ байж боломгүй юм. Чи яаж энд байгаа юм. Төрсөн эцгийгээ олчихоо юу?
-Ямар хөлдүү юм бэ? Тийм гээд байна гээд би түүн рүү эрчээрээ дайрав. Урд нь хааж зогсох бүх хамгаалагч нарыг нь газар дээр нь алж Алберт-н урд очин хоолойг нь боосоор
-Сайн сонс. Чи Жэннифер-н хэрэгт оролцсон байвал би чамайг өөрийнхөө гараар ална шүү. Санаж яв гэхэд тэр миний боосон гарыг тавиулахаар оролдож эхлэв. Гэвч... Юу вэ? Энэ шивээс.. түүний бугуйн дээрх энэ шивээс.. Хаана харлаа.. Гэнэт толгой хүчтэйгээр өвдөж эхлэв. Түүнийг боосон гараа тавин эргэх толгойгоо барин ухарч эхлэлээ.. Юу болоод байна аа? Энэ шивээс.. Эцэст нь би ухаан алдсан ч тэрнээсээ өмнө нэг зүйл санасан юм. Миний өмнөх аавын далан дээр нь байдаг шивээс. Луужин, залуурыг дүрсэлсэн тэр шивээс. Өмнөх аавын минь нуруун дээр байдаг шивээс байна...
-ЖЭННИФЕР!

I'm the MAFIA | KTH [ДУУССАН]Where stories live. Discover now