-Чи биз дээ? Ким Тэхён.. Би харсан чиний шивээсыг.. баруун далан дээрх тэр шивээсийг чинь ХАРСАН ГЭЖ БАЙНА. араатан.. би чамайг өөрийнхөө гараар ална даа.. гэж хэлэхийг хүссэн ч би чадаагүй юм. Тэр үнэхээр энэ бүлгэлэлийнх байвал бид дийлэхгүй шүү дээ.. Ялангуяа би ганцаараа чадахгүй. Тиймээс харзнахыг хүсэв.
-Хэжин? Зүгээр үү?
-Аан.. тийм ээ..
-Босож чадах нь уу? Жоохон юм идэх хэрэгтэй. Доошоо бууцгаая гээд намайг босгон хөтөлсөөр хоолны ширээний ард суув. Ийм үед би хоол идэж чадна гэж үү?
-Та хэд яаж мэдэж Солонгост ирсэн юм?
-Би чинь хэн билээ? Тэхён бидэн рүү залгасан. Дэлгүүр орчихоод ирэхэд гэр яг л оршуулгын газар шиг болчихсон. Бүр юу юугүй нурах гэж байгаа аятай байсан гэсэн. Гэхдээ чи байгаагүй. Тэгээд чиний байршлыг олоход чи Солонгос руу явж байсан. Хурдыг нь харахад онгоц юм шиг байсан учраас бид ч бас араас чинь ниссэн хэрэг хэмээн Хусог тайлбарлав.
-Нээрээ.. тэр яасан? Нишимура Ким.. хаана байна? Тэр толгойлогч нь.. хүзүүн дээрээ шивээстэй гэсээр хариулт нэхэхэд Тэхён
-Тэр алга болчихсон. Гал унтрах үед аавын цогцосыг гаргаж оршуулсан. Хүсвэл өнөөдөр очицгооё. Харин Нишимура зугтчихсан байсан гэв. Үнэхээр үнэн болов уу?Flashback
Тэхён бид 2-н харилцаа найз эсвэл ах дүүгээс илүү болсон. Гэдэс өлсөөд байсан тул доош буун зайрмаг авсаар өрөө рүүгээ буцахдаа Тэхёны унтсан эсэхийг харахыг хүссэн юм. Тэгээд өрөө рүү нь очих үед хаалга нь онгорхой байсанд орохоосоо өмнө түр азнан нууцаар харлаа. Муухай ч гэсэн харахыг хүссэн юм. Гэтэл тэр даалгавраас болж нуруундаа шархадсан байх бөгөөд би эхэндээ түүнд санаа зовж орох гэтэл хүлээ. Тэр юу вэ? Шивээс.. баруун далан дээр нь.. Үгүй байлгүй дээ.. яагаад тэхёны далан дээр шивээс байгаа юм? Яагаад? Тэр тэрслэгч гэж үү? Бидний хүн биш хэрэг үү? Би гайхах цочирдохын дундуур амаа дарсаар хана налан зогсож байв. Гэвч тэхёны хөлний чимээ ойртох үед би бушуу гүйсээр хананы ардуур орж нуугдах нь тэр. Тэр гарч ирэн эргэн тойрноо ажиж байгаад буцан хаалгаа хаагаад цоожилчихов. Би шууд л өрөө рүүгээ гүйлээ. Орж ирэн хаалга налсаар доош нурж унан
-Тэр бага эзэнтэн нь гэж үү? Баруун далан дээрээ шивээстэй сүүлийн хүн Тэхён гэж үү? Байж боломгүй юм. Яаж? Яагаад? гэсээр би амаа чанга гэгч нь дарж чимээ гаргалгүй уйлж эхэллээ. Би чамд итгэж байхад чи намайг хуурч байсан хэрэг үү?Flashback end
Бид аавыг минь оршуулсан газар руу явж байна. Надад нэг л тавгүй мэдрэмж төрөх бөгөөд цонх ширтэн сууна. Гэнэт Тэхён миний гарнаас атган дулаан инээмсэглэлээр надруу инээх нь намайг тайвшруулах айдасаар нөмрөнө.
Чандарлалгүй газар доор оршуулсан байжээ. Би уйлан
-Ааваа! Би ирлээ. Охин чинь ирлээ. Ааваа! Таны Росианна ирлээ. Эрт мэдсэн бол илүү жаргалтай гэр бүл болж болох байсан юмсан. Дэндүү орой ойлголоо. Уучлаарай.. гэсээр газар сөгдөн уйлж байлаа. Бусад гишүүд ард толгой гудайн зогсох бол Тэхён миний мөрөөр тэврэн тайвшруулахыг оролдож байв. Гэвч үгүй байна. Тэр инээж байна. Түүний инээж буй төрх аавын нэрийг сийлсэн болор чулуун дээр ойн миний нүдэнд тодоос тод харагдан хамаг уурыг минь буцалгаж эхэллээ. Ким Тэхён. Чи үнэхээр биш биз дээ?Бид буцан гэртээ ирэх үед би шууд л өрөө рүүгээ гүйлээ. Энд тэхёнтой суух надад эвгүй байсан учир удаан суухыг хүссэнгүй. Өрөөндөө орон шууд л орон дээрээ суун уйлж эхлэв. Миний аав муу хүн байж болох ч араатан байж болох ч тэр чинь миний аав шүү дээ. Бусад хүний нүдэнд адгуус ч миний нүдэнд зүгээр л миний аав. Өвдгөө тэврэн уйлж суухад хэн нэгэн хаалга тогшив. Би хариу эс дуугарвал тэр зүгээр ороод ирлээ. Тэхён явсаар миний урд ирж суун уйлах намайг харсаар
-Чамайг уйлахыг би харах дургүй. Битгий уйл.
-Аав! Тэр чинь миний аав! Аав гэж байна гэхэд Тэхён намайг тэврэн
-Би чамайг түүний оронд хамгаалах болно. Надад итгэ. Намайг хайрла. Би чамайг гомдоохгүй.. гэхэд нь би толинд тусах өөрийгөө харав. Нүүрний хувирал нь хэмжээлшгүй гунигийг агуулах ч харц нь үнэхээрийн аймшигтай энэ төрхийг яг ямар үгээр хэлбэл зохих бол?
-Би үнэхээр чамд итгэж болох уу? Бага эзэнтээн..
YOU ARE READING
I'm the MAFIA | KTH [ДУУССАН]
Mystery / ThrillerЧиний нүднээс би амьдралыг олж хардаг байсан ч дөнгөж сая тэр нүд аньчихлаа. Эхэлсэн:2021.07.22 HaejinJeon