End chapter

688 72 7
                                    

-Би энд байна гэсээр Жимин ард амьсгаадан зогсож байв.
-Ёооё, хүн айлгачих юм..
-Тэр яахав.. одоо эндээс зугтацгаая. Японы цагдаа нар биднийг барьсан ч яаж ч чадахгүй. Гэхдээ нэг буруугаар эргэвэл бид хэзээ ч нутаг буцаж чадахгүй. Тиймээс яг одоо хөдөлцгөөе. Юнги, онгоцоо бэлд. Жиминаа.. чи ч гэсэн мэдэж байгаа биз дээ? гээд хэлэхын хооронд Жимин
-За тийм ээ, хайран юм. Саяхан гэрээг нь хийсийшд. Дахиад шатаахаас гэсээр инээж эхлэв. Бид нотолгоогоор устгах хэрэгтэй учир баригдсан харшуудаа бүгдийг нь шатаагаад зугтдаг.

Хувийн онгоцоороо явсаар Солонгост ирлээ. Энэ удаа бүх зүйлээ дуусгасан учир дахиж ямар нэгэн асуудал гарахгүй л гэж найдъя. Юнгигийн харшид орж ирсэн даруйдаа л бүгд тал тал тийшээ буйдан дээр унацгааж байв. Би
-Бүгд үнэхээр сайн ажиллалаа. Одоо амарцгаа даа. Дахиад ажил гарах хүртэл та хэд чөлөөтэй.. гэхэд Юнги санаа алдсаар
-Энэ ажлаас гаръя гэхээр дэндүү их цалин олдогт нь хорогдоод гарч чадахгүй юм аа гэсээр инээж эхлэв.

Орой нь Жэннифер бид 2 дарс тулган сууна.
-Чи бид 2 үнэхээр адилхан юмаа. Би яг тольтой яриад суугаад байгаа юм шиг санагдаад байх юм гэсээр тэр хөнгөн инээд алдана.
-Тийм байгаа биз.. Тэгээд.. одоо юу хийх гэж байна?
-Би компаниа авч явна аа. Жэннифер Ханаараа.. Харин чи бүлэглэлээ удирд. Гэхдээ бас компаний ажил ч гэсэн сур. 2-уулаа үе үе солигдож, эсвэл цуг ажиллах хэрэгтэй болно.
-Тэгье ээ.. Чи Тэхёны булш дээр очсон уу? гэхэд тэр толгой сэгсэрэн
-Одоохондоо очихыг хүсэхгүй байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт очих л болно..
-Мхн.. гэсээр бидний жижигхэн уулзалт цааш үргэлжилсэн юм.

-Сайн байцгаана уу? РоЖэРо компанийн ерөнхий захирал Жэннифер Хан байна.

-Сайн байцгаана уу? Mystery бүлгэмийн толгойлогч Росианна Хан байна.

Жэннифер Калифорнид би Солонгост ажиллаж байгаа. 2-уул аавынхаа ажлыг цааш үргэлжлүүлэн удирдагчид болсон. Бас нэгэн шинэ зүйл гэвэл Жимин Жэннифер 2 учир ургуулж байгаа сурагтай. Надад бол эсэргүүцэх юм алга өө.. Би одоо ч тэр нэгнийг марталгүй явсаар хэдийн 2 жил өнгөрчихлөө. Амьд байсан бол өдийд хамтдаа аз жаргалтай байх байсан байх даа. Түүний хүссэнээр хуримаа хийгээд хүүхдүүдтэй болоод энгийн амьдралаар амьдрах байсан байх.
Гэнэтийн утас дугарсанаар бодлоосоо салан утасаа авав.
-Жэннифер!
-Росианна.. юу байна даа..
-Байж л байна даа. Хэдэн нөхдийг цааш харуулсан шигээ л..
-Чи Калифорнид ирж чадах уу?
-Юу болсон юм, ямар нэгэн юм болоо юу?
-Жимин бид 2 хуримаа хийж байгаа..
-ЮУ? ҮГҮЙ ЭЭ ЯАСАН ГЭНЭ ЭЭ?
-Би Жиминтэй хуримаа хийж байгаа. Чи миний гэрчээр зогсоно биз дээ?
-Мэдээж.. удахгүй яваад очъё.
-Мм.. удахгүй уулзая гэсээр бидний жижигхэн яриа өндөрлөв.

-Ингээд Пак Жимин болон Жэннифер Хан нарын хурим албан ёсоор эхэлж байна гэсээр Хусог хөтлөгч хийн зогсоно. /Дахиад л хаха/
Жэнниферийн хуримыг дуусгачихаад Калифорнийн гудмаар алхаж байв. Оройн 9 цаг болж байх бөгөөд сэрүү орсон байх ажээ. Замын уулзвар дээр кафе харагдах бөгөөд Солонгост байхад тэхёны ормоор байна гэж байнга үгэлдэг тэр кафен салбар байв. Би тийшээ орохыг хүсч хурдалахад урд яваа нэгэн хүн гэнэт нүдэнд тусч би байрандаа таг гацчихна тэр.

-Тэхён? гэсээр би шууд л очин гарнаас нь татав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


-Тэхён? гэсээр би шууд л очин гарнаас нь татав. Тэр гайхсаар эргэж харан надаас асуулт эрэн зогсоно. Би
-Тэхён?
-Taehyung? I'm sorry. Who are you? I don't know you. So.. /Тэхён? Уучлаарай. Гэхдээ та хэн бэ? Би таныг танихгүй юм байна. Тэгэхээр../ гэсээр цааш явахыг хичээв. Тэр Тэхёнтой дэндүү адилхан юм. Би дахин түр азнахыг хүсч
-Do you speak Korean? /Та Солонгосоор ярьдаг уу?/
-No, sorry /Үгүй ээ, уучлаарай../
-So.. I'm so sorry. But what's your name? Please tell me. /Тэр нөгөө.. Намайг үнэхээр уучлаарай.. Гэхдээ танийг хэн гэдэг вэ? Гуйя, надад хэлээч.. /
-Villiam.. /Виллиам/
-Thank you.. I'm Roseanna /Баярлалаа.. намайг Росианна гэдэг. /
-Okay.. so now can I go? /Тийм үү? Тэгвэл одоо би явж болох уу?/
-Wait.. I'd like some coffee with you. Plss.. /Хүлээ.. би тантай кофе уумаар байна. Гуйя.. /
-Good.. /Тэгье ээ/

Чи Тэхён биш байж болох ч түүнтэй минь дэндүү адилхан юм. Гэхдээ зарим зүйлс чинь дэндүү өөр юм байна. Тэр кофе уух дургүй. Зөвхөн шаке л уудаг байсан. Гэхдээ чи кофенд амиа өгдөг бололтой. Гэхдээ хамаагүй ээ. Чи одоо минийх.. гэсээр түүнтэйгээ үнэхээрийн ижилхэн тэр нэгнийг ширтэн ийнхүү бодол болон сууна.

Эцэст нь тэр минийх болсон..
Би
-Виллиам, хонгор минь! Охин уйлаад байна. Чи очиодохооч..
-OKAAY.. гэсээр гал тогооноос хашхирах миний нөхөр..

Түүнтэйгээ авахуулсан хамгийн сүүлийн зургаа харсаар
-Ким Тэхён. Миний анхны хайр.. Би чамд хайртай.. байсан шүү. Тэхёнаа..

Za ingeed duusch bnshuu humuusee vote ntree daraarai.

I'm the MAFIA | KTH [ДУУССАН]Where stories live. Discover now