-Авга ах?
-Тийм ээ.. авга ах нь..
-Росианна Хан гэдэг..
-Ийшээ суу л даа.. гээд бид зочны өрөөний буйдан дээр сууцгаалаа.. Үйлчлэгч нар бидэнд цай хийж өгөх бөгөөд би одоо ч яг юу болоод байгааг сайн ойлгохгүй л бүлтгэнэн сууна. Тэгээд
-Уучлаарай? Би юм асууж болох уу?
-За?
-Та яг жинхэнэ тэхёны ах юм уу?
-Тийм ээ, түүний аав бол миний ах байсан юм. Гэвч би 15 насандаа Япон руу үрчлэгдэж одоогийн Нишимура Ким гэх байр суурийг босгож чадсан. Нэг өдөр танай аав Роберт хан миний ахыг алчихсан. Эхэндээ хэн алсан нь тодорхойгүй байсан учраас чамайг олох болно гэж FNDY бүлэглэлийг байгуулсан юм.
-Гэхдээ танай ах чинь өөрөө манай аавын эзэмшил газар руу орсон гээ биз дээ? гэхэд тэр ууж байгаа цайгаа ширээн дээр тавин
-Чи одоо хаана байна?
-Танай гэрт..
-Тэгвэл чи эндхийн дүрмийг дагах ёстой. Би хэн бэ?
-Нишимура.. Ким
-Өөрөөр?
-Толгойлогч..
-Сайн байна. Чи одооноос манай талын хүн болсон. Чамайг ч гэсэн аавтай чинь цуг алах гэсэн ч Тэхён битгий гэж гуйсан учраас чи одоо энд сууж байна. Дүрэм тэнд ч энд ч адилхан гээд миний урд тулж ирэв.
-Сайн охин байвал чамайг алахгүй гээд үсийг минь чихний ардуур хийж өглөө..Маргааш орой нэгэн өрөөнд оруулан эхний даалгавар хэмээн надад тайлбарлан өгч байв.
Тэхён
-Росианна-н эхний даалгавар. Mystery бүлгэмийг устгах..
-Юу?
-Танай аав үхэж өв залгамжлах байсан би ч байхгүй тул одоо толгойгүй болсон. Тиймээс үлдсэн 6 гишүүнийг алж тэр бүлгэмийг газрын хөрстэй арч..
-Чи ингэж хэлээгүй шдээ! Бид тохирсон. Залуусыг оролдохгүй гэсэн нөхцөлөөр би чамайг дагаж ирсэн. Үгүй бол тэнд нь алчихаж ч чадах байсан юм шүү..
-Тэд чамд юу хийж өгсөн юм? Юу ч хийж өгөөгүй байхад чи яагаад тэднийг өмөөрөөд ЧАМАЙГ ХАМГААЛЖ БАЙГАА НАМАЙГ ҮЗЭН ЯДААД БАЙГАА ЮМ?
-Би чамайг үзэн яддаггүй, би чамайг хайрладаг байсан. Нэг үе чи миний дурлалт залуу байсан. Аавыг минь алах хүртэл..
-Хэлсэн шдээ! Тэд чамд юу хийж өгсөн юм?
-ТЭГВЭЛ ЧИ ЯАГААД ХЭДЭН АРВАН ЖИЛ ӨСГӨСӨН ААВЫГ МИНЬ АЛСАН ЮМ?
-Угаасаа үхэх тавилантай байсан болохоор үхсэн.
-Тийм болог. Би залуусыг алж чадахгүй.
-Тэгвэл би хийе! гээд явахад би түүнийг зогсоон
-Б..би хийе.. харин ганцаараа явна шүү..
-Тохирлоо..Би байрлаж байсан харшдаа ирэв. Энэ бол РМ-н харш байсан юм. Дотогш ороход гишүүд сууцгааж байх бөгөөд намайг харан сандарсаар
-Росианна, бурхан минь! Чи зүгээр үү? Яаж ирсэн юм? Тэхён чамайг явуулсан хэрэг үү?
-Үгүй ээ, та нарыг алахаар ирсэн юм. Уучлаарай залуусаа гэсээр тэр харшид 6 удаа буудах чимээ гаран бүх зүйл нам гүм боллоо.
-Би ч гэсэн удахгүй очих болохоор удахгүй уулзана гэж найдъя. Хүлээж байгаарай.. гээд харшаас гаран эргэн Нишимура-н гэр лүү хөдөллөө. Дүүрэн цус болчихсон тэхёны өрөөнд орж ирэхдээ би өөрийгөө алчихмаар санагдаж байв. Тэр над дээр алчуур барин ирсээр
-Сайн дуусгасан бололтой. Сайн охин гээд духан дээр үнсэв. Тэр надад хайртай ч хайраа илэрхийлж буй арга нь үнэхээрийн буруу байх ажээ.Түүнээс хойш 2 долоо хоног тэнд амьдарсан бөгөөд үе үе даалгаварт явж байлаа. Өнөөдөр Тэхён очих газар байна гэсэн тул аль болох амьд үлдэхийг хичээн өөрийгөө тоноглож байлаа.
Гадагш гарахад Тэхён машин биш мотоциклтай хүлээж байх нь тэр. Надад дуулга сунган
-Давхимаар байна уу?
-Дуртай яаа~Бид Хан мөрний эрэг дээрх гүүрээс эхлүүлээд далай хүртэл орсон. Салхи сөрөн давхих хэдэн жилийн амьдралын минь шавар шавхайг хийсгээд өгөв үү гэлтэй.
-Росианна?
-За?
-Уучлаарай?
-Юунд?
-Бүх зүйлд.. 2-уулаа заавал амьд үлдэх хэрэгтэй. Би амьд үлдэхийн төлөө хэнийг ч цааш нь харуулж чадна. Хэдэн арван жил өсгөсөн эцгээ хүртэл алсан. Гэхдээ чамайг бол чадахгүй.
-Үнэхээр үү?
-Тийм ээ.. Би чамтай хуримаа хийгээд хүүхдүүдтэй болоод энгийн амьдралаар аз жаргалтай амьдарч сүүлийн мөчөө хүртэл чамтай өнгөрүүлмээр байна хэмээн давхих замдаа надад хэлнэ. Миний сэтгэл догдолж байсан ч гэнэт уулзвар дээр нэгэн хар суудлын тэрэг биднийг мөргөчихлөө..ТҮС!
Ингээд үхчихвэл сайхан юмсан. Өөрөө үхэж чадахгүй болохоор хэн нэгэн намайг алчихаасай эсвэл дэлхий сүйрчихээсэй гэж боддог байсан. Харин одоо ингээд үхчихвэл ч.. гээд хэвтэж байтал хэн нэгний хөлийн чимээ ойртож байлаа.. тэр над руу гараа сунган
-Росианна.. Босоорой!
YOU ARE READING
I'm the MAFIA | KTH [ДУУССАН]
Mystery / ThrillerЧиний нүднээс би амьдралыг олж хардаг байсан ч дөнгөж сая тэр нүд аньчихлаа. Эхэлсэн:2021.07.22 HaejinJeon