СНАР 2

2.3K 195 4
                                    

/Жин Со-гын талаас/

Цаг нилээн орой болчихож. Ингэж нэмж уусаар байгаад би ч гэсэн унаад өгөх нь. Нөгөө сонин залуу чинь түрүүхэн гараад явсан. Босон цүнхээ аваад Юүтаг нэг цохиж "Хөөе босоорой. Би чамайг яаж дийлэх юм бэ? Юүта!" гэсэн ч сэрэх байтугай хөдлөхчгүй байна. Бараг амьсгалж байгаа юм уу даа?

Санаа алдсаар нэг гарыг нь мөрөн дээгүүрээ давуулан бариад арай гэж өргөж босгов. Дараа нь нөгөө гартаа ууттай хослолыг бариад мухлагаас гарлаа.

"Ямар хүнд юм бэ? бага идэж бай л даа" гээд түүнийг унагахгүйг хичээн дайвалзсаар явна.

Юүта өнгийж намайг нэг харснаа "Өө, миний найз" гээд хацар дээр үнсчихэв.

"Муу балиар амьтан. Ингээд уухаараа янаг болчихдог юм! Заваараад бай л даа" гээд нүүрийг нь түлхэхэд тэр "Би эрүүл байна шүү! Хэн согтсон юм. Би эрүүл" гэж орилсоноо "I can believe, i can fly..." дуулаад эхлэв.

Бурхан минь та намайг юунд ингэж шийтгэнэ вэ?

"Хамаг архи гарчихлаа байна"

Дайвалзаж явсаар нэг юм гэртээ ирлээ дээ. Замдаа Юүтаг хэд хэд нүүрээр нь газарт унагаасаныг эс тооцвол дажгүй шүү.

Юүта, Жонни бид гурав цэцэрлэгээсээ хойш л найзлаж байна. Жонни одоо Чикагод амьдарч байгаа. Харин Юүта энд согтуу хэвтэж байна.

Би Юүтатай хамт байр түрээслэж амьдраад удаж байна. Түрээс нь жаахан өндөр байдаг болохоор хувааж төлөхөд амар байдаг юм. Үгүй бол юу гэж хамт амьдрах вэ дээ.

Жонни минь хурдан ирээсэй санаж байна гэж жигтэйхэн. Намайг ганц өмөөрдөг хүн нь байгаа юм.

Юүтаг өрөөнд нь оруулж унтуулчихаад нүүр гараа угаагаад өрөөндөө орон хэвтлээ. Архи гарчихсан нойр хүрэхгүй байх юм.

Утсаа гаргаж ирээд Жонни руу face time-аар залгавал ганц дуудуулаад л авчихав.

"Еуу, миний найз. Унтахгүй юу хийж байгаа юм. Наана чинь шөнө болж байгаа биздээ. Арай нөгөө Юүта архины найз гээд уусан уу?" гэхэд нь толгой дохиод "Миний найз далдыг хараад байгаа юм биш биздээ? найзынхаа амьдралыг үзээд өгөөч" гэж цаашлуулвал Жонни чанга чанга инээв.

"Ажил ямархуу байна даа?"

"Дажгүй дээ. Өнөөдөр ёстой бүтэлгүй өдөр байсан" гэчихээд гэнэт нөгөө хослолыг санан орилоод "Мартчихсан байна шүү дээ. Жонни уучлаарай яаралтай ажил гарчихлаа" гээд тэрнийг үг хэлж амжаагүй байхад нь таслаад нөгөө тортой хослолоо барьсаар угаалгын өрөө рүү гүйв.

Торноос нь гаргаж ирээд харвал энгэр нь битүү латте бас нүүрний будаг болчихож. Хурдхан шиг ваннд ус тосоод угаалаа.

Латте нь арилсан ч гэсэн бага зэрэг халтардчихаж харин будаг нь огт арилахгүй байна.

Тийм шүү дээ энэ чинь усны хамгаалалттай крем. Бурхан минь би ч өнгөрч дээ. Тэр залуу яасан ч салах шинжгүй байсан.

Хослолыг нэг харчихаад урт гэгч нь санаа алдалаа.

---

Өглөө сэрээд хэсэг орондоо хөрвөөв. Дахиад жаахан унтмаар байна. Арай гэж нүдээ нээгээд цаг харвал ажил эхлэхэд 15 минут дутуу байв. Сэрүүлэг тавихаа мартчихсан байна шүү дээ.

Нөгөө нойрмоглоод байсан хүн чинь гэнэт эрч хүчтэй болоод гэрээ тойрч Усайн Болт цаашаа гүйж байна даа. Бэлэн болоод гарахдаа Юүтаг сэрээв. Өөрөө хоцорч байж Юүтаг бас хоцорчихвий гээд сэрээдэг над шиг ийм сайн найз байхгүй шүү. Юүта бол баярлах л хэрэгтэй.

Гэрээс гараад доош гүйж байгаад нэг л юм мартсан юм шиг санагдаад болдоггүй хэсэг зогсов.

"Өө, золиг гэж"

Буцан гэр рүү гүйгээд хослолоо автал Юүта босоогүй байх юм дахин очиж сэрээхэд босохгүй байхаар нь "Согтуу толгой минь босооч!" гээд нэг өшиглөчихөөд гараад ирэв.

Ажил эхлэхэд 3 минут үлдлээ.
Замаа товчилж явахаар шидэн барилга дундуур сүлжиж гүйсээр ажлын гадаа ирэв. Манай кафен эзэн эгч их хатуу хүн л дээ. Цаг барихгүй бол минутынх нь тоогоор цалингаас хоёр дахин нугалж хасна.

Гараараа өвдгөн дээрээ тулан амьсгаагаа дарчихаад ажил руу орвол Жэну ирчихэж.

"Өглөөний мэнд" гэвэл тэр нүдээрээ хажуу тийм нэг юм руу заагаад байв.

Тэр зүг рүү нь харвал өнөөх залуу байна.

Би Жэну руу хараад уйлж байгаа мэт царай гаргавал тэр өөдөөс бас хачин царай гаргаад "Оч оч" гэв.

Удаан алхсаар түүний хажууд ирэн шийтгүүлж байгаа хүүхэд шиг доош харан зогсоод ууттай хослолыг түүнд өгвөл тэр гаргаж ирж харснаа дахиад над руу шидчихэв.

Тэгээд суудлаасаа босон "Энэ чинь юу юм? Надад цоо шинэ юм шиг болоогүй л харагдаад байх юм. Дахиад нэг өдрийн хугацаа өгье" гээд ширэв татан гарч одлоо.

Жэну хажууд ирэн хослолыг дэлгэж харчихаад "Одоо яана аа Жин Со" гэхэд нь би хоёр гараараа нүүрээ дараад "Мэдэхгүй ээ. Кинон дээр гардаг шиг мөнгө хүйлэгчээс мөнгө зээлээд өгч чадахгүй нөгөө хүйлэгч нь мөнгө өг гэж хугацаа өгч байгаа юм шиг санагдчихлаа. Тэр залуу бараг мөнгө хүйлэгч байх аа. Тийм сайхан царай, бие байхад ааш нь гэж авах юмгүй" гэхэд Жэну гараа элгэндээ тэврээд шогшров.

Би одоо яана аа.

"MINE" |JJH| Where stories live. Discover now