CHAP 8

1.8K 174 1
                                    

*2 хоногийн дараа*

/Жин Со-н талаас/

Миёон "Эгчээ, нөгөө царайлаг ах ойрд яагаад харагдахгүй байна?" гэхэд нь мөрөө хавчаад "Мэдэхгүй ээ" гээд яг яриад зогсож байхад Жэхён орж ирлээ.

"Мэдрээд байдаг юм байх даа?"

Намайг амандаа бувтнахад тэр жуумалзсаар "Намайг муулж байсан уу? чих дүнгэнээд байсан юм"

"Мэдэж байж юунд нь асуудаг юм"

"За явах уу? хайрт минь" гээд ойртон нэг хөмсөгөө өргөөд инээмсэглэлээ. Хүнийг яаж бухимдуулахаа их сайн мэдэх юм аа.

Миёон "Айн? эгчээ" гэж гайхан хэлэхэд нь түүн рүү харж толгой сэгсрээд дараа нь Жэхён руу харж нүдээ эргэлдүүдсээр арын өрөө рүү орлоо. Хайрт минь гэнэ шүү.

Хувцасаа соличихоод толинд харан үсээ янзлаад зогсож байхад "Хөөе, алтан загас аа цаг алга! " гэж Жэхёны орилох нь дуулдав.

Намайг Жэхёнаас салгаад өгөөч.

---

Хүлээн авалтанд явахад бэлэн боллоо. Энэ удаад хүлээн авалт болохоор арай даруухан даашинз өмссөн.

Утсаа оролдон сууж байгаа Жэхёны өмнө очиж зогсоод "Болчихлоо!" гэхэд тэр утсаа халаасандаа хийн над руу харав.

"Ямар нэгэн юм хэлэхгүй юм уу?"

"Юу хэлэх юм?"

Үнэхээр мэдрэмжгүй юм Жон их зант Жэхён аа.

"Юу ч биш ээ, явцгаая" гэхэд тэр босож зогсоод "Үзэсгэлэнтэй юм" гэх нь тэр.

Ингэж хэлсэнд нь гайхан "Юу?" гээд хөмсөгөө атиралдуулан асуувал тэр намайг дээрээс доош хүртэл гүйлгэж хараад "Энэ даашинз үзэсгэлэнтэй юм. Энгийн хэрнээ гоёмсог, хийц нь ч бас сайхан. Тийм ээ энэ даашинзанд үзэсгэлэнтэй гэдэг үг яг тохирно!" гээд инээмсэглэв.

Тэгж л таараа. Юу боллоо гэж намайг үзэсгэлэнтэй гэхэв.

Машинд түүний үглэхийг сонсоогүй мэт тоолгүй явж байсан ч тэр намайг анзаарсан бололтой сүүлдээ бүр чанга яриад эхлэв.

"Ким Жин Со, өмнө нь тийм ч сайн жүжиглээгүй. Энэ удаад сайн байгаарай!" гэхэд нь би хариулсангүй.

"Би хариулт хүлээгээд л байна шүү!"

"Ойлголоо доо. Ингэхэд аав ээж чинь юу гэсэн?"

Тэр зангиагаа бага зэрэг суллаж "Их зүйл асуугаагүй ээ"

"Чи үнэхээр санаа амар хүн юм аа. Зүгээр л найз бүсгүй болж жүжиглэ гэснээ аав ээжтэйгээ хүртэл танилцуулаад" гэхэд тэр инээн "Тэгээд аав ээжид миний найз бүсгүй болж жүжиглэж байгаа эмэгтэй гэх байсан юм уу?"

"MINE" |JJH| Where stories live. Discover now